24. Амлалт

2.2K 139 14
                                    

-Гэгээ-

"Үнэхээр их зүйл өөрчлөгджээ" би эргэн тойрноо харсаар бувтнав.

Жэжүүн гарнаас минь барин, намайг унахаас хамгаалж байлаа. Тэр юу ч хэлсэнгүй гэхдээ би болоод миний зоримог байдалд инээмсэглэх аж. Сурагчид одоо хичээлтэй байгаа бас намайг сурагч байхаас хойш ажиллаж буй багш нар Жэжүүнийг таниж байх нь тэр. Бид хэдэн багш нартай ярилцахаар зогслоо.

"Хэн уран зохиол зааж байгаа вэ?" Жэжүүн азаар надад огт хичээл орж байгаагүй багшаас ийнхүү асуув.

"Аан ноён И заадаг юм. Англи хэл, уран зохиол давхар заадаг"

"Тэгээд миний өрөө хоосон байгаа гэсэн үг үү?" Жэжүүн бараг л догдолсон өнгөөр асууна.

Багш толгой дохилоо. Тэд хангалттай ярьж дуусаад Жэжүүн бүх зүйл эхэлсэн тэр л танил газар луу дагуулж явах нь тэр. Зургаан жилийн өмнө би анх шинэ сурагчаар уран зохиолын бие даалтаа хийх гэж уулзаж билээ. Жэжүүнийг надад бие даалтан дээр минь туслаж байхад би өөдөөс нь харан сууж байсан.

"Үнэхээр...цэвэрхэн байна" Бид өрөөнд ороод би ийнхүү бувтнав. Би Жэжүүнийг хаалгыг цоожлож байсныг ч анзаарсангүй.

"Хэн ч энэ өрөөг ашиглаагүй болохоор л тэр "

Түүнийг даашинзны минь хормой доогуур гараа хийхэд би цочирдон түүн рүү эргэж харлаа. Тэр над руу инээмсэглэх бөгөөд би хэлээ гаргаад, гарыг нь алгадаж орхив. Тэр ууртай харагдана.

Гэхдээ би түүнд ийнхүү хэлсэн юм. "Бид ангиж хийж, өнгөрснөө дурсаж болохгүй юм уу?"

Жэжүүн догдолсоор намайг өрөөнөөс чирэн, бид сургуулиар хоосон анги хайсаар би инээх ажээ. Бид эцэст нь дөрвөн давхарт булангийн анги оллоо. Анги яг л олон жил ашигладаагүй харагдана. Хаалга онгорхой байсанд Жэжүүн намайг чирэн оруулав.

Жэжүүнийг багшийн ширээн дээр үл ялиг суухад би урд талын эгнээнд суув. Би эрүүгээ тулаад түүнийг мөрөөдөнгүй харах аж. Зургаан жил өнгөрч тэр бага зэрэг хөгширчээ. Гэхдээ боломжтой бол хамаагүй сэтгэл татам.

"Хичээлдээ анхаарлаа хандуул бяцхан хатагтай" Жэжүүн хэлэх нь тэр.

Би хошуугаа унжуулан доошоо хараад "Уучлаарай ноён Ким"

Би түүний над руу алхахыг сонсон амьсгаагаа түгжлээ. Чимээгүй байх агаад Жэжүүн юу ч хэлсэнгүй. Хэсэг зуур чимээгүй болон бид зургаан жилийн өмнө нэгийнхээ дургүйг хүргэж, сексийн дур хүсэлдээ мансуурч явсан тэр үе рүүгээ буцсан мэт санагдана. Гэхдээ түүний зөөлөн хуруу эрүүнээс минь барин зөөлнөөр дээшээ өргөлөө. Би зөвхөн зүрхний минь цохилт дэлхий ертөнцөд сонсогдохгүй л гэж найдна.

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now