8. Хэрүүл

2.7K 173 9
                                    

-Гэгээ-

"Би түүнийг ямар асуудалтай байгааг ойлгохгүй байна" би гоншигонон, Инжигийн мөрөн дээр толгойгоо тавилаа.

Каи ширээний нөгөө талаас инээн "Магадгүй Жэжүүн хён ядарч байгаа байх. Одоо чинь их сургуулийн шалгалтын үе шүү дээ. Туслах олон оюутнууд байгаа байх"

Би толгой дохисоор цэх суун "Тийм ээ, би тэрийг ойлгож байна. Гэхдээ намайг таван удаа залгаж байхад хүртэл авахааргүй тэгэж их ядардаггүй"

"Аан...магадгүй завгүй байгаа байх" Намайг түүн рүү харахад Инжи санаа алдан "Хар даа, харилцаа гэдэг хоёр хүний хооронд бий болдог. Энэ дан ганц Жэжүүн уббагийн буруу биш шүү дээ"

Каи толгой дохилоо. Чанёол, Сэүн хоёр найз охидтойгоо завгүй байгаа болохоор бидэнтэй нэгдээгүй. Жэжүүн залуусаараа оройг өнгөрүүлдэг болохоор бидэнтэй суух хэрэг байхгүй шүү дээ.

Магадгүй жил хагасын дараа бидний бал сарын үе дуусчихсан байх л даа. Жэжүүн бид хоёр ойрд их хэрэлдэж байгаа. Энэ хэрүүл их ер бусын, хуримтлагдаад ирэхээрээ үнэхээр их. Жэжүүн хэзээ ч надад хэцүүхэн аашлаж байгаагүй, үргэлж намайг зам руу минь чиглүүлж өгч, боломж гарвал эрхлүүлж байдаг билээ. Гэтэл одоо тэр намайг хүссэнээ авч чадахгүй хэрцгий нийгэм гэдгийг ойлгуулахыг хүсэх мэт.

Энэ ганцхан хүндхэн, ядаргаатай байгаа юм шиг бас тэр надаас залхаж байгаа шиг санагдаад байна. Тэр ядаргаанд ороод намайг тоохгүй байна гэж бодсон. Бас ойлгохыг хичээсэн ч чадахгүй байна. Би юу нь болохгүй байгааг, бидний дунд байгаа уур уцаар хаанаас гараад байгааг мэдэхгүй байна. Одоо энэ талаар бодоход хэрүүл гэнэт гараад ирчихсэн нь аймшигтай юм.

Долоо хоногийн өмнөх хэрүүлийг саналаа. Би угаалгын өрөөний тавиур дээр гоо сайхны бүтээгдхүүнээ замбараагүй болгочихсон юм. Өглөө хоцорч сэрээд ажил руу яарч байсан болохоор л тийм зүйл болсон. Бас Жэжүүн намайг яарч байгааг мэдэж л байсан шүү дээ. Угаасаа ажил руу хүргэж өгдөг болохоор мэдэх л ёстой. Би Жэжүүнийг заваан байхад дургүйг мэддэг болохоор орой ажлаасаа ирээд үргэлж янзалдаг. Гэтэл тэр үсээ янзлахаар угаалгын өрөөнд орж ирж харчихаад над руу уурласан юм.

"Би чамд хэр олон удаа хэлэх-""

"Мэднэ ээ Жэжүүн" би нүдээ эргэлдүүлэн яриаг нь таслалаа.

Тэрээр над руу нүдээ онийлгон хараад "Надтай нүдээ эргэлдүүлсэн үү бяцхан хатагтай?" Би амаа жимийн, юу ч дуугарсангүй. Түүний нүдэнд гал дүрэлзэн, намайг загних аж. "За яахав тэгвэл ингээд заваан бай, над руу нүдээ эргүүл, намайг ярьж байхад яриаг минь тасла гэхдээ дараа нь юу болохыг хараарай"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now