13. Дараагийн гурван сар

2.6K 161 13
                                    

-Гэгээ-

Жэжүүн бид хоёр дэлгүүрт хүнсээ цуглуулж байлаа. Тэр хэзээ ч намайг ганцааранг минь явуулдаггүй бас Шивон, Жёнсү хоёртай сайн найзууд болохоор намайг ажлаас минь чөлөөтэй авчихдаг юм. Би ингээд байхаар бага зэрэг хязгаарлагдмал, эрх чөлөөгүй мэт санагдаад байдаг гэхдээ би Жэжүүний зорилгыг ойлгож байна аа. Би чинь түүний хүүхдийг дөрвөн сартай тээж байна шүү дээ.

"Үгүй ээ, тэрийг Жэжүүн" хэмээн би нөгөө угаалгын нунтаг руу заалаа.

"Энэ үү?" хэмээн асуухад нь би толгой дохиод тэрээр сагс руугаа хийлээ. Бид цааш явсаар Жэжүүн өөрийн эрхгүй гарыг минь хайх нь тэр. Би бага зэрэг гайхах агаад тэрээр гуя, ташаа гэж явсаар эцэст нь гарыг минь олов. Надтай гараа салаавчлан хөтлөөд атгалаа.

Би тавиураар харан, хайж буй зүйлээ харлаа. Өөр нэг сагс над руу ирж буйг эсвэл хүүхэд сагсаа түлхэн явуулсныг ч би анзаарсангүй. Яг намайг мөргөх гэж байхад Жэжүүн гарнаас минь хүчтэй өөр лүүгээ татсаар нэрийг минь сандарсан өнгөөр чанга гэгч нь дуудав.

Жэжүүн мөрөөр минь тэвэрч, нэг гараараа толгойны араас минь тэврэн цээжиндээ наах зуур өнөөх сагс хажуугаар өнгөрч, хүүхэд юу ч болоогүй мэт хажуугаар минь араас нь гүйв.

"Хонгор минь" тэр эцэст нь амьсгаа гарган "Зүгээр үү?"

"Чи намайг уу эсвэл хүүхдээ асууж байна уу?" би түүн рүү харав.

Тэр над руу гомдсон байртай хараад "Би чамаас асууж байна тэнэгээ"

"Би зүгээр ээ" би бувтнаад "Чи яг л супермэн шиг байлаа Жэжүүн"

"Би чамайг хамгаална гэж амласан юм чинь" хэмээн уруул дээр минь үнсэв. Эцэст нь намайг тавиад "Зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?"

"Тийм ээ" би хариулаад, бид цааш явлаа. "Чамайг хүүхдийн тухай яриагүй бол-"

"Муужгайхан минь" Жэжүүн уурлан дуугараад үргэлж төрөөгүй хүүхэд рүү минь заагаад над руу дургүй хүрсэн байртай хардаг юм.

Би түүнээс тэврэн ойртоод "Уучлаарай"

"Хонгор минь, би үргэлж хүүхдийнхээ тухай асуудаггүй шүү дээ" Тэр надад зөөлнөөр хэлээд "Би хүүхэдтэйгээ биш чамтай гэрлэсэн шүү дээ"

"Мэднэ ээ..."

...

"ЧИ ХЭЗЭЭ ХАРААЛ ИДСЭН БҮХ ЗҮЙЛИЙГ ХҮҮХДИЙН ТУХАЙ ГЭЖ БОДОХОО БОЛИХ ЮМ БЭ?"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now