10. Хордлого

3.2K 178 18
                                    

Энэ дээд талын зураг....<3 <3

-Гэгээ-

Хэрүүл тийм ч сайжирсангүй. Үгүй ээ, сайжирсан юм байна. Сар гарны хугацаанд бид өмнөх шигээ нялуун хосууд болсон. Би түүнтэй хамт долоо хоног шинэ сургууль хайсны эцэст ажилд амархан орсон юм. Сайн зүйл нь түүний сургууль ажлаас минь тийм ч хол биш. Тэр үргэлж ажил тарах үеэр ирж намайг хүлээнгээ, Шивон болоод Жёнсүтэй ярилцдаг билээ. Бүх зүйл сайхан байсан. Гэхдээ энэ сайхан зүйл тийм ч удсангүй.

"Жэжүүн!" би уйлан, түүн рүү ууттай эрзээнэн чихэр авч шидлээ. Нөхөр минь над руу хагас будилсан, хагас дургүй нь хүрсэн байртай ширтэнэ. "Чи үнэхээр тэнэг!"

"Би юу хийсэн юм?" хэмээн дуугаран, хөлөөр нь тарсан ууттай чихрийг удаанаар авлаа. Би ууртайяа толгой сэгсрэн өрөө рүүгээ явав. "Яа!" Тэр орилон "Эргээд ир бяцхан хатагтай!"

"Үгүй ээ" би буцаан орилон, хөлөө дэвсэх ажээ.

Ууттай хоол газар унах нь сонсогдон, Жэжүүн араас минь шатаар өгсөх нь тэр. Би эргэн түүнийг над руу залхсан байртай харахыг харсаар хурдхан шиг алхана. Гэнэт Жэжүүн бэлхүүснээс барьж аван мөрөн дээрээ давуулахад би орилж орхилоо. Энэ үйлдэл толгой эргүүлж, дотор муухай оргиход хүргэж, бага зэрэг харахад хүргэх нь тэр.

"Зүгээр үү хонгор минь?"

"Тийм ээ" би толгой дохиод мөрөн дээр нь хэвтсээр хэлэв. "Би зүгээр л бөлжмөөр санагдаад байна"

Жэжүүн намайг орон дээр зөөлөн буулгах агаад шатнаас мөрөн дээрээ давуулсантай харьцуулахад үйл хөдлөл нь хамаагүй зөөлөн болжээ. Би уурласандаа хөмсөг зангидахад тэр элгээ тэврэн, над руу ширүүн гэгч нь ширтэх нь тэр.

"Юу?"

"Яагаад ингээд байгаа юм бэ?" Жэжүүн асуун "Чи надад эрзээнэн чихэр идье гэж хэлсэн тэгчихээд ямар үйлдвэрийн чихэр гэдгээ хэлээгүй тэгээд авчираад өгөхөөр над руу уурлана. Чамд юу болоод байгаа юм?"

"Харин чамд юу болсон юм?" би түүний шилбийг хөшиглөх гэж хөлөө савчуулах ажээ. "Чамайг бас шоколад авчирна гэж бодсон"

"Чи надад хэлээгүй шүү дээ"

"Би хэлсэн"

Жэжүүн ямар ч үг хэлэлгүй өрөөнөөс гаран хаалга саван хаах нь тэр. Хэсэг хормын дараа би түүний гэрээс гараад явчихсан эсэхийг гайхаж байлаа. Гэхдээ гартаа утсаа барисаар өрөөнд орж ирэн надад утсаа үзүүлэв.

♣Түүний харанхуй тал 2♣ &quot;COMPLETE&quot;Where stories live. Discover now