16. Сүүлийн гурван сар II

2.4K 163 15
                                    

-Гэгээ-

"Новш гэж, чи ямар том юм бэ" Биднийг өдрийн хоол идэхээр уулзахад Каи ийнхүү хэлэв.

"Тийм ч сайхан үг биш байна шүү" би хөмсөг зангидах агаад Жэжүүн Каин хажуугаар зөрсөөр ар дагз руу нь цохив. Инжи намайг чанга гэгч нь тэврээд "Чи гэрэлтэж байна"

"Чанёол бид хоёр одоо маш ир харицаж байгаа" Тэр шивнэх бөгөөд догдолсон харагдана.

"Одоо хэдэн сартай билээ?" Чанёол Жэжүүнээс асуув.

"34 долоо хоног" хэмээн нөхөр минь хариуллаа. Залуус руу харвал тэд хоосон харцаар харах агаад тархиа ажиллуулах гэж хичээнэ. "Найман сар, хоёр долоо хоногтой гэсэн үг ээ тэнэгүүдээ" хэмээн Жэжүүн хэлэв.

Би Инжи рүү анхаарлаа хандуулаад "Хүлээгээрэй тэгээд найз охин нь яасан юм?"

"Тэд сайнгүй байгаа" тэрээр санаа алдлаа. Намайг ямар нэгэн зүйл хэлэхээс өмнө тэр түрүүлж дуугарах нь тэр. "Би чиний юу хэлэх гэж байгааг мэдэж байна аа. Гэхдээ бид найз охиныг нь хуурах хэмжээний юу ч хийгээгүй шүү" тэгээд Чанёол руу хэсэгхэн хугацаанд харж байгаад нүүрэнд нь зөөлөн инээмсэглэл тодорлоо. "Чанёол надтай маш олон зүйлийг талаар ярилцдаг. Бас бид илүү дотно болсон"

"Би та хоёрыг нийлүүлэхийг хүсдэг гэдгийг мэднэ биз дээ" би чимээгүйхэн хэлээд гарыг нь барилаа. "Гэхдээ би чамайг гурав дагч нь болоосой гэж хүсэхгүй байна"

Инжи толгой дохиод "Мэднэ ээ, би болохгүй. Тэд салахад ойрхон байгаа"

"Ямар ч байсан би чамайг жаргалтай байлгамаар байна" би залуусаас илүү бидний яриаг сонирхох Чанёол руу харлаа "Чанёолыг ч бас"

"Баярлалаа"

Бид өдрийн хоолоо идэн, кафед хоёр цаг суух агаад үйлчлэгч ирж ширээгээ цэвэрлэн биднийг яв хэмээн хинт өгөх аж. Каи хоолны мөнгийг төлөн, бид уван цувсаар гарах агаад одоохондоо нэгнээсээ салахыг хүссэнгүй. Гэхдээ том гэдэстэй би ямар ч зорилгогүй алхаж мөн зогссоноос болоод хөл өвдөж байв.

Жэжүүн өвдөлтийг минь мэдэрсэн бололтой. "Та нар завтай бол бид хоёрыг нохойны дэлгүүр лүү дагаж явж болно шүү"

Би түүнийг ширтэн "Юун амьтны дэлгүүр?" би нохойны дэлгүүр явах талаар юу ч мэдээгүй шүү дээ. Каи миний гайхсан царай руу хараад, буруу зүйл анзаарах шиг болов.

"Нохой худалдаж авах гэж байгаа юм уу?" Инжи асуув.

Жэжүүн мишээн, толгой дохиод над руу нүдээ ирмэх нь тэр. "Corgi (нохойн төрөл бөгөөд дээр зурган дээр байгаа нохой шүү)"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now