22. Анхны төрсөн өдөр

2.2K 139 5
                                    

-Гэгээ-

"Хонгор минь-"

"Одоо биш ээ Жэжүүн" би түүний яриаг таслаж орхилоо.

Өнөөдөр Жэхогийн төрсөн өдөр, бид үдэшлэгт бэлдэж байгаа юм. Орой зургаан цагт эхлэнэ гэтэл одоо гурван цагт хийх зүйл үнэхээр их байна. Би аль хэдийн гэрээр гүйж, эд зүйлсээ бэлдэж, хоол хийж байлаа. Жэжүүн Жэхотой хамт бялуугаа бэлдэж байгаа. Би Жэжүүний хажуугаар гарсаар тэрээр бугуйнаас минь зууран авлаа. Би цочсондоо дуу алдан, түүн рүү эргэн харав.

"Хонгор минь" Тэр намайг ширтэн, хоолой нь зөөлөн боловч үл ялиг загних өнгөөр дуугарав. "Тайвшир"

"Би чадахгүй нь ээ" би санаа алдаад удаанаар түүн рүү очиход Жэжүүн бугуйг минь тавин гар нь бэлхүүсээр минь ороолоо. "Гэр сайхан биш-"

"Хонгор минь, манай гэр сайхан харагдаж байна аа" Жэжүүн бувтнан "Тийм биз дээ Жэхо?" хэмээн хэлээд хүүгийнхээ толгойг үнсэв.

Төрсөн өдрийн хүү толгой дохин намайг ширтэх ажээ. Жэжүүн ч бас ижилхэн. Тэдний адилхан царайг хараад нүүрэнд минь инээмсэглэл тодров. Жэхо яг л Жэжүүний мини хувилбар шиг. Тэдний ааш ч бас адилхан. Хүмүүс Жэхог надтай илүү адилхан гэдэг ч надад бол Жэжүүн л харагддаг.

"Санаа зовохоо боль л доо. Бүх зүйл зүгээр болно оо"

Би санаа алдаад толгой дохилоо. Тэрээр гарнаас минь татаад хажуудаа суулгах бөгөөд би тэдний бялуу чимэглэхийг харж байв. Жэжүүн хүүдээ тусласаар гуяан дээр минь гараа тавих ажээ. Жэжүүн намайг даган явах агаад эргэн харвал хүү миний дуртай газар болох Жэжүүний хүзүүнд шигдэн явна. Би сүүлийн удаа гэрээ нэг тойруулан харж, үдэшлэгт бэлэн болгосоор тэрээр намайг дагах ажээ. Намайг дуусахад Жэхо аль хэдийн унтчихсан байлаа. Бид түүнийг оронд нь оруулаад Жэжүүн намайг даган өрөө лүү орж ирэв.

Цамцаа тайлж байхдаа гэнэт үүднийхээ өрөөг чимэглээгүй гэдгээ саналаа. Тэгээд цамцаа ширүүхэн өмсөөд өрөөнөөс гаран гүйх гэж байхад Жэжүүн бэлхүүсээр минь тэврэх нь тэр. Би хөнгөхөн дуу алдлаа.

"Чи хаашаа явж байгаа юм бяцхан хатагтай?" хэмээн чихэнд минь бувтнав.

"Үүдний өрөө-"

"Чшшш" Жэжүүн намайг өөр лүүгээ харуулаад нүүрнээс минь барин нүдийг минь ширтэх аж. "Чи хэтэрхий их санаа зовох юм. Бидэнд хоёр цаг байна бас бидний эцэг эх туслахаар ирнэ шүү дээ" Тэрээр миний хамрыг хөнгөхөн чимхэн намайг хамраа үрчийлгэхэд инээмсэглэв. "Чамд бяцхан охин минь тайвширахад нөхрийн чинь тусламж хэрэгтэй бололтой"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now