6. Айдас

2.7K 186 14
                                    

-Гэгээ-

"Жэжүүн?" би түүнийг угаалгын өрөөнөөс дуудлаа.

"За?"

"Би хоцорчихлоо!!"

Түүнээс ямар ч хариу байхгүй байх агаад тэрээр угаалгын өрөөнд орж ирлээ. "Юу гэсэн үг юм?" Ийнхүү асуугаад миний гартаа барих сарын тэмдгийн хуанлиг минь харав. Сарын тэмдэг минь таван өдрөөр хоцорчихлоо.

"Таван өдөр л биз дээ? Өмнө нь ч гэсэн хоцорч ирж байсан шүү дээ"

Би толгой дохин санаа алдаад дотоожоо татан "Жирэмснээс хамгаалах эм уухаа больчихсон болохоор хоцрох болгонд айгаад байх юм"

"Яагаад?" Жэжүүн ийнхүү асуугаад хөмсөг зангидан хаалга налан зогслоо.

"Би жирэмсэн болоход бэлэн биш байна Жэжэ"

Тэрээр тольны тусгалд нүд рүү минь харан араас минь тэврээд "Тэгээд хэзээ бэлэн болох юм?"

"Мэдэхгүй ээ, одоо лав биш. Би 23 настай бас тэнэг байна"

"Чамайг хүсвэл нөхөөд жирэмснээс хамгаалах эмээ ууж үзье"

"Болох болов уу?" би толгой сэгсрээд асуултаа өөрчиллөө. "Чи надад уулгамаар байна уу?"

"Мэдээж би хүүхэд хүсэж байна л даа" хэмээн чимээгүйхэн бувтнаад "Гэхдээ чи бэлэн биш байгаа бол бид хүлээж болно оо"

"Би 26 настай болчихдоо хүүхэд хүсвэл яах юм?" Намайг 26 настай байхад Жэжүүн 33 настай байна шүү дээ. Анхны хүүхдээ тэврэхэд бага зэрэг оройтоно.

"Чи миний хатан шүү дээ. Чи миний хүүхдийг тээнэ. Бас чи бол босс нь"

Би санаа алдаад Жэжүүний гарыг салган угаалгын өрөөнөөс гараад "Би эм хэрэглэхгүй ээ"

"Гэхдээ тэгээд-"

"Чи аль хэдийн 30 хүрчихсэн Жэжүүн убба. Дээрээс нь аав чинь ганц хүүгээсээ хүүхэд хүсэж байгаа"

Жэжүүний аав үргэлж биднээс ачийг нь гаргаж өгөхийг асуудаг. Би Жэжүүнийг аав болохоос, Жэжүүний аавыг өвөө болохоос хорьж байгаадаа муухай санагдаад байна. Би хүүхэд хүсэхгүй байгаа эсвэл үзэн яддаг биш л дээ. Зүгээр л би бэлэн биш байна. Би амьсгалын өвчтэй шүү дээ. Жирэмсэн болчихвол дахиад сэдрэх юм шиг санагдаад байна. Гэхдээ Жэжүүн надтай байна, үүрд намайг дэмжих болно. Ээж болох айдсаа одоо явуулах хэрэгтэй.

"Би чамайг ядаргаанд оруулмааргүй байна муужгай минь"

"Надад ямар ч дарамттай биш байна. Хувь тавилангаа л хүлээж авах гэж байна. Жирэмсэн болвол тэр л биз гэхдээ би хоёр л хүүхэдтэй болмоор байна"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Où les histoires vivent. Découvrez maintenant