14. Хөрш

2.4K 174 17
                                    

-Гэгээ-

Би одоо аль хэдийн зургаан сартай болж, жирэмсэн гэдэг нь харагдаж эхэллээ. Би өмнөхөөсөө бага зэрэг удаан алхдаг бөгөөд том гэдэстэй далайн морь шиг санагдаж байв. Миний жингээс болоод нуруу минь үргэлж өвдөж байдаг.

Ойрд гэрийн ажлыг Жэжүүн хийж байгаа билээ. Хөл минь өвдөж бас хавагнаад байгаа болохоор тэр намайг удаан зогсоодоггүй. Гэхдээ би буйдан эсвэл орон дээрээ ажлаа хийж, Жэжүүний цалинг авдаг ажил хийнэ. Өөр нэг хийдэг зүйл гэвэл Жэжүүнийг ажлаасаа ирэхэд нь хоолыг нь хийх.

Ой тогтоолт маань муудаад, бид өчигдөр өглөөнөөс хойш сүү авахаа мартчихсан. Би илчлэг ихтэй шөл хийх гэж байгаа болохоор хүнс авах хэрэгтэй байлаа. Би Жэжүүнд хэлэхгүй гэрээс гарчихвал дургүй байна гэж мэдэж байсан болохоор би түүн рүү залган, хичээлтэй биш л байгаасай хэмээн найдав.

Тэр хэд дуудуулан авлаа. "Сайн уу хайраа"

"Би сүү авахаар гарлаа убба" би хүрмээ өмссөөр хэллээ.

"Би харих замдаа авчихаж болохгүй юм уу?"

"Би оройн хоол хийж байна. Хурдхан яваад ирнэ ээ амлаж байна"

Жэжүүн санаа алдаад "Чи Соллитой явж чадах уу?"

"За" би гэрийнхээ хаалгыг онгойлгосоор хэлэв.

"Бүх зүйлээ авсан уу? Ороолт?"

"Тийм ээ"

"Хүрэм?"

"Тийм ээ"

"Түрийвч?"

"...новш"

Би түрийвчээ авахаар эргэн гэр лүүгээ гүйсээр Жэжүүн санаа зовон "Удаан хонгор минь удаан яв" би удаанаар явж эхэллээ. "Чи яаж ийм мартамхай болчихвоо?"

"Хүүхэд"

Тэр инээн "Тийм ээ, үргэлж хүүхэд байдаг шүү дээ"

Би түрийвчээ авчихаад гал зуухаа унтраачихсан эсэхээ шалгаад гарлаа. "Хичээлгүй юм уу Жэжүүн?"

"Хичээлтэй байна гэхдээ сурагчид шалгалт өгч байна. Тэгээд би ангиас гарчихаад чамтай ярьж байна"

"Тэд чинь хуулна шдээ" би Соллигийн гэр лүү явсаар хэлэв.

"Аан намайг мэдэхгүй гэж бодоо юу? Би нэг удаа Каи, Чанёол хоёрыг хуулж байхыг нь бариад шийтгэсэн гэж хэлсэн билүү?"

Би инээн "Үгүй ээ хэлээгүй. Чи тэднээр юу хийлгэсэн юм?"

Би хонхыг нь дарчихаад онгойлгохыг нь хүлээлээ. "Би тэднээр нэгнийхээ үсийг нь будуулсан"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Wo Geschichten leben. Entdecke jetzt