21. Шинэ жил

2.5K 153 11
                                    

-Гэгээ-

"Үгүй ээ" Жэжүүн над руу харан гараа ташаан дээрээ авах ажээ. "Би-"

"Би юу гэж хэлснийг чинь мэдэж байна" Би Жэхогийн саванд хуурай сүүг нь хийж байлаа.

"Тэгээд яагаад сонсоогүй юм?"

Би түүнд хариулахгүй байсан болохоор тэрээр гарнаас минь барин намайг зогсоох агаад гар нь үнэхээр чанга байсанд би хүүгийнхээ савыг алдан хуурай сүүгээ ширээн дээр асгаж орхилоо. Би зөөлхөн дуу алдан, Жэжүүн шууд л гараа сулрууллаа. Би өвчиндөө ёолон, тэр надад улам ойртон гарнаас минь барин санаа алдав.

"Яагаад намайг сонсоогүй юм бэ хонгор минь?" Тэр одоо зөөлнөөр шивнэн, толгойг минь өргөн өөр лүүгээ харууллаа.

Би уйлахгүйг хичээх ч нүдэнд минь нулимс цийлэгнэнэ. Жэжүүн хөмсөг зангидав. Тэр хэзээ ч миний уйлахыг харах дуртай байгаагүй билээ. Тэгээд толгойг минь цээжиндээ наахад би Жэхогийн савыг ширээн дээр тавиад нөхрийнхөө бэлхүүсээр тэврэн уйлж эхэллээ. Тэрээр нурууг минь илэн, хацраа толгойн дээр минь наагаад чшшш хэмээн дуугарах ажээ.

"Би чамд бэлэг авч өгөхийг хүссэн юм" би түүний энгэрт бувтнан, одоо ч нусаа татан уйлна.

"Гэхдээ цас их орж байна шүү дээ хайраа" Тэр бувтнан "Би чамайг цас намдах хүртэл гэртээ байж бай гэж хэлсэн биз дээ?" би толгой дохилоо. "Жэхо та хоёр машинд сууж байгаа ч гэлээ машин халтирвал яах юм?" Тэр дахиад л толгойг минь өргөн өөр лүүгээ харууллаа. Тэгээд зөөлөн боловч нухацтай нүдээ хараад "Миний амьдрал, аз жаргалыг минь авч явдаг хоёр хүн осолд орчихвол надад юу болох бол? Хмм?"

Дахиад л нүдэнд минь нулимс цийлэгнээд ирэхэд Жэжүүн хоёр гараараа нүүрнээс минь барив. Тэгээд урсах нулимсыг минь арчин, духан дээр үнслээ.

"Дараагийн удаа уббагаа сонсоорой за юу?" Тэр санаа алдаад "Надад зул сарын бэлэг хэрэггүй ээ. Би Жэхо та хоёрыг аюулгүй л байлгамаар байна. Намайг сонсож байна уу?" би толгой дохилоо. "Амла"

Би түүний уруул дээр үнсэн амлалаа. "Уучлаарай" хэмээн шивнэв.

Жэжүүн толгой сэгсрэн дахин тэврээд толгойн дээр минь эрүүгээ тавилаа. Жэхо сүүгээ уухаар уйлж эхлэхэд Жэжүүн намайг тавиад, цамцаараа нулимсыг минь арчив. Би саванд нь хуурай сүүгээ хийж дуусахад нөхөр минь надаас аван халуун ус хийх аж.

"Тэгээд надад юу авсан юм?" тэр асуун, над руу харав.

Би ичингүйрэн инээмсэглээд "Чамайг таалагдах эсэхийг мэдэхгүй байна л даа" Жэжүүнийг савыг таглан сэгсрэх зуур би ийнхүү бувтнав. "Би чамд LV-н тэлээ авсан"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ