1.Шинэ гэр

9.6K 277 24
                                    

-Гэгээ-

"Жэжүүн!!!" Миний орилох дуу бараг улс даяар сэрээхэд хангалттай ажээ.Ялангуяа даваа гаригийн өглөө шүү дээ.

Би унтлагны өрөөнөөсөө чанга хурхирах дуу сонсон нүдээ эргэлдүүллээ.Энэ залуу сэрэх болоогүй гэдгийг бид мэдлээ шүү дээ.

"Ким.Жэ!!.Жүүн!!!" Би өрөө рүүгээ явсаар хамаг чангаараа ориллоо.Яг л бодсон шиг минь тэрээр одоо ч унтах агаад миний дэрэнд нүүрээ шигтгэжээ.

Би зөөлхөн санаа алдаад "Жэжүүн,хонгор минь?"

"хмм?"

"Гал тогоо яагаад заваарчихсан юм?" Миний чанга дуу түүний цочиож орхиход тэрээр дуу алдан над руу эргэн харлаа.

"Ямар үзэсгэлэнтэй өглөө вэ"

Тэрээр бугуйнаас минь татан орон дээр суулгалаа.

"Намайг өнгөрсөн шөнө унтаж байх хооронд гал тогоонд дэлхийн гуравдугаар дайн боло-"

"Чи хэтэрхий их яриад байна"

Би нүдээ онийлгон түүнээс гараа татаж аваад энгэрээ тэвэрлээ."Надад хариулахгүй юм уу?" би хажуугийн цаг руу хараад "Бас бос.Чи хичээлдээ хоцорлоо.Чи бас намайг ажил руу минь хүргэж өгнө гэж хэлсэн,санаж байна уу?"

Жэжүүн гоншигнон намайг анзаараагүй байхад л түүний хөл бэлхүүсээр минь ороон намайг орон дээр унагаах нь тэр.Бүх үе мөчүүдээрээ намайг ороон уруулаа хацар дээр минь нааж орхив.Эсвэл наах гэж оролдсон.Түүний нүд одоо ч нээгдээгүй байх агаад юун дээр ч үнсэх гээд байгаагаа харж чадахгүй байв.

"Чи миний будсан нүдэн дээр үнсчихлээ.Гайхалтай"

Би эрхий хуруугаараа түүний уруулан дээр тогтож үлдсэн будгаа арилгалаа.Надад зориулж уруулаа цорвойлгох бөгөөд энэ нь үнэхээр эгдүүтэй аж.

"Одоо бос" би ийнхүү хэлээд уруулыг нь цэвэрлэж дуусаад үнслээ."Шүдний сойзыг чинь бэлдчихсэн"

Жэжүүн намайг тавин удаанаар орон дээр босон суусаар гонгинох аж.Би ч бас босон түүний үс нь ийш тийш арзайж,эгдүүтэй гэгч нь нүдээ нухлах түүнийг харлаа.

Би инээн түүний хацар дээр үнсэн "Гадаа уулзъя.Би чиний дуртай хоолыг хийж байгаа"

"Чи крем,гүзээлзгэнэ өөртөө наачихаад намайг чамайг ид гээд хүлээж байх юм уу?" Тэрээр над руу найдсан баяртай харлаа.

Би инээн "Чиний л хүсэл шүү дээ ноён Ким"

Би өрөөнөөс гарсаар түүний бувтнахыг сонслоо."Үнэхээр хүсэж байна"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now