7. Бялуу ба хөрш

2.4K 175 22
                                    

-Гэгээ-

Тэр орой Жэжүүн бид хоёрыг буйдан дээр тэврэлдэн хэвтэж байхад хонх дуугарлаа. Би Жэжүүн рүү хөмсгөө өргөхөд тэрээр мөрөө хавчиад босон өмдөө өмсөв. Тэгээд өөрийнхөө цамцыг өмсөх зуураа над руу цамцаа шидэх ажээ. Бидний дотоожыг буйдан доогуур өшиглөчихөөд хаалга руу явлаа. Хаалгаа онгойлгохоосоо өмнө намайг бүрэн хувцасласан эсэхийг харна.

"Сайн байна уу" хэмээн эмэгтэй хүний хоолой гарлаа. Би хөмсөг зангидан босов. Намайг хаалган дээр очиход Жэжүүн над руу харах бөгөөд би түүний бэлхүүсээр тэвэрлээ. Охин над руу нүдээ анивчин хараад "Би...хммм...танай хөрш юм л даа" хэмээн эрхий хуруугаараа бидний эсрэг талын айлын хаалга руу заав. "Ээж энийг танайд өгөхийг хүссэн юм"

Бид доошоо түүний даавуунд боосон хайрцагтай зүйлийг олж харав. Жэжүүн ёсорхон "Аан тэгэх хэрэггүй байсан шүү дээ"

"Ээж их тушаах дуртай" Охин ичингүйрэн бувтнав. Тэрээр бидэнд бэлгээ өгөхөд би түүнээс авлаа.

"Биднийг баярлалаа гэж байна гэж ээждээ хэлээрэй" Намайг түүн рүү инээмсэглэхэд тэрээр толгой дохин улайв. Намайг хэлж байхад тэрээр над руу харсангүй. "Бас танилцсандаа таатай байна. Хэн гэдэг вэ?"

"Солли" Түүний хоолой намуухан агаад би арай ядан сонслоо. Бид өөрсдийгөө танилцуулаад, тэр охин над руу харчихаад өөр тийшээ харах нь тэр. "Би явлаа..."

Би толгой дохин гар даллаад "Дахиад баярлалаа"

Солли яаран бөхийгөөд эргэн явлаа. Бид охиныг аюулгүй гэртээ орохыг нь харчихаад хаалгаа хаан эргэн гэртээ орлоо. Жэжүүн миний өмссөж буй цамцны дотуур гараа шургуулах агаад өгзгийг минь илэх нь тэр.

"Тэр охин хачин юм аа..." Түүнийг эцэст хэлэхэд би инээгээд цээжийг нь алгадлаа. "Үнэндээ тэр ичимхий юм. Магадгүй надаас болсон байх л даа"

Би инээн, хайрцагтай зүйлийг ширээн дээр тавиад "Мөрөөдөж л бай"

"Үнэндээ мөрөөдөөгүй л дээ. Би ганцхан охиныг л сонирхдог" Би тайлж хаях хувцасаанаасаа салан дээшээ харвал Жэжүүнийг нүүрэндээ инээмсэглэлтэй над руу нүдээ ирмэхийг харлаа.

"Нялуун яриат" Би тоглонгуй хэлэхэд тэрээр хажууд минь буйдан дээр суугаад нэг гараа гуяан дээр минь тавилаа. Давуунд боосон хайрцгийг задлан тагийг нь онгойлговол бялуу болоод кэйкээр дүүрэн байх нь тэр. "Бурхан минь..."

"Тийм ээ, бурхан чиний залбиралд хариу өгчээ" Жэжүүн инээх аж. Би бялуу идмээр санагдаад бид гадагш гарахад ойрхон байсан билээ. Гэхдээ бид гарах хэрэггүй бололтой.

Би нэг хэсгийг аван амтлаад амттанд нь сэтгэл ханамжтай гэгч нь дуу алдав. "Мммм..."

"Хонгор минь, гуйя" Жэжүүн дургүй нь хүрсэн байртай дуу алдан над руу харах ажээ. Би түүний дотоож руу харах хүртлээ түүн рүү хачин хараад эцэст нь ойлголоо.

Би инээн, тэрээр над руу нүдээ онийлгон харав. "Бид дахиад хийж болно оо"

"Үнэхээр үү?" Тэрээр шууд л намайг татан өвөр дээрээ суулгах нь тэр.

"Ммммхан" Би дуугарах агаад Жэжүүн урагш дөхөн намайг удаанаар буйдэн дээр хэвтүүлсээр түүний гуя миний нойтон газарт хүрнэ.

...

Маргааш өглөө нь би Жэжүүнийг унтаж байх зуур бялууг тавагнаас нь аван угаагаад эргээд хайрцаг руу нь хийлээ. Би тавгийг нь буцааж өгөхөөр бас өөрөө Соллигийн ээжид баярласнаа илэрхийлэхээр явав. Хаалга тайлсан хүн нь охин нь ажээ. Би цаана нь кофены машины дуу мөн хүмүүсийн ярилцахыг сонсоно.

"Эгчээ" Солли намайг өглөө эрт харсандаа гайхан бувтнана.

Би инээмсэглэн "Солли, ээж чинь байгаа юу?"

Тэр толгой дохиод ээжийгээ дуудахаар эргэсээр хацар нь улайх ажээ. Үсээ дээшээ шууж боосон эмэгтэй ирэн намайг хараад дулаан гэгч нь инээмсэглэлэ. "Чи манай хөрш байх"

"Тийм ээ" хэмээн би инээлээ.

"Би хатагтай Чүэ" Хэмээн гараа сунгахад нь би өөрийгөө танилцуулан гар барив.

"Бялуунд баярлалаа хатагтай Чүэ. Үнэхээр амттай байсан шүү" Намайг түүнд хайрцгийг нь өгөхөд хатагтай Чүэ аван, гайхсан байртай над руу харав. Би инээн "Би бялууг өөр тавганд хийгээд авчихсан. Бид бүгдийг нь идэж чадаагүй"

"Аан" хэмээн ээж нь инээлээ. Намайг ширтэн зогсох Солли руу харвал тэрээр ичингүйрэн өөр тийшээ харах нь тэр.

"За за" би хоолойгоо засаад "Би нөхрийгөө гоншигонохоос өмнө өглөөний цайгаа хийх ёстой"

"Хүүхдүүдтэй болвол бүр хэцүүдэнэ дээ" Хатагтай Чүэ тоглох ажээ. Би хамт инээх гэж хичээх агаад миний сандралыг олж хараагүй гэж найдаж байна. Хүүхдүүдтэй болно гэсэн бодол намайг айлгаж орхих нь тэр.

"Өдрийг сайхан өнгөрүүлээрэй хатагтай Чүэ" би бөхийн, хатагтай Чүэ толгой дохин гар даллав. Би охин руу нь инээмсэглээд "Дараа уулзъя Солли. Нэг өдөр манайд ороод ирээрэй"

Би эргэн харахдаа түүний нүд гэрэлтэж, хацар нь улайхыг хараад авав. Түүнд юу болсон юм бол?

-Гэгээ-

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now