11. Эхний гурван сар

3K 166 14
                                    

-Гэгээ-

"Бид яах цугларч байгаа юм?" Чанёол ундаагаа хутган тоглосоор асуулаа.

"Бас бид бямба гаригийн орой уухгүй шүү" Каи ярвайн дуугарах аж.

"Би ууж болохгүй" би тэдэнд хэллээ.

"Мэдээж чи болно" Каи нүдээ эргэлдүүлээд "Чи саяхан хагас шил архи уусан, тийм биз дээ Инжи?"

Охин толгой дохин Сэүний нүд томрон "Хагасаа? Худлаа ярихаа боль!"

"Тийм ээ" Инжи инээн " Үнэндээ хагас шил бас хэдэн хундага"

"Тэнэгээ, чи ч архитай гэрлэчихжээ" Чанёол бидний ярианд гайхан суух Жэжүүн рүү харлаа.

"Хүүхдэд минь муу болохоор би ууж болохгүй ээ ээ"

Чимээгүй байдал..

Тэр дөрөв Жэжүүн бид хоёрыг ширтэх ажээ. Нөхөр минь миний гуяны дотор талыг илсээр тэдний хариу үйлдэлд инээнэ. Би мишээн, Жэжүүний гарнаас атган салаавчлан хөтөллөө.

"Худлаа яриад байгаарай" Сэүний нүд томорсон байв.

Би толгой сэгсрээд хүүхдийнхээ зургийг ширээн дээр гарган тавилаа. "Үгүй ээ"

Тэр дөрөв зургийг харахаар бөөгнөрөн суулаа.

"Юу ч алга байна шд" Каи зураг руу заав.

"Би хагас сартай жирэмсэн болохоор л тэр"

"Бурхан минь!!" Инжи хамгийн түрүүнд хариу хэллээ. Тэрээр над руу үсрэн, амьсгалж чадахгүй болтол чанга тэврэв. "Би загалмайлсан эх болно"

Би инээн, түүний нурууг иллээ. Одоо ч гайхширан суух гурван залуу руу харан Жэжүүн дуугарлаа. "Та гурав загалмайлсан эцэг болно"

"Бурхан минь" Чанёол босон, намайг тэврэхээр гүйн ирлээ.

Удалгүй ресторанд дөрвөн хүн надаас зүүгдэх аж. Жэжүүн тэднийг надаас салгасан ч Каи дахиад л над руу гүйж ирэн тэврээд байсан учир хэдхэн секунд л боллоо.

"За хангалттай Каи" Жэжүүн дуу алдан, түүнийг надаас салгалаа.

"Бурхан минь, би чиний өмнөөс жаргалтай байна" Инжи нусаа татан "Би үнэндээ уйлж байна"

Чанёол шууд түүнд алчуур өгөн "Чи будгаа муухай болгоод байна Инжи"

"Хүү юу охин уу?" Каи догдлон асуув.

"Нэр олсон уу?" Сэүн асуув.

"Би үнэхээр жаргалтай байна" Инжи хэлэв.

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now