9. Муухай зүүд

2.7K 172 15
                                    

-Гэгээ-

Жэжүүн өглөө намайг ажил дээр минь буулгаж өгсөн бөгөөд одоо өдрийн цайны цаг болж байлаа. Ажлаа дуусгаад мэйлээр явуулчихсан болохоор өмнөхөөсөө бага зэрэг эрт ажлаасаа гарав. Хэдэн гудамжны цаана байх япон ресторан руу явлаа. Өдрийн хоолоо захиалчихаад хүлээх зуураа бараг л харагдахгүй цонхоор ширтэн сууна.

Жэжүүн нэгэн охины мөрөөр тэврэн алхаж байх нь тэр. Бидний хуримын бөгж одоо ч хуруунд нь байх агаад уур хилэн хоолойгоор минь дээш өгсөөд ирэв. Тэд хосууд шиг жаргалтайяа инээх аж. Зүрх минь зогсчих шиг л болно. Би түүн рүү очих хэрэгтэй юу? Эсвэл зүгээр л явах уу? Энэ маш дотны найз нь биз дээ?

Гэтэл Жэжүүн тэр охины толгойн дээр үнсэхэд амьсгалж чадахгүй болох нь тэр. Миний амьсгалын зам бөглөрөн, дотор минь хэржигнэх ажээ. Охин инээн, Жэжүүн намайг үнсдэг шигээ нүүрээр нь үнсэж эхэллээ. Уйлах дуу амнаас минь гарч, уушги амьсгалахгүйд шатна. Би аль хэдийн уйлж, тэднийг харахаа больж чадахгүй байлаа.

Жэжүүн намайг хуурч байна.

....

"Новш гэж хонгор минь" Жэжүүн хараал хэлэн хүчтэй гэгч нь намайг татлаа. Би өөрийнхөө уйлах, амьсгал минь тасалдахыг сонссоор нүдээ нээв. Тэр намайг татан тэврээд үргэлж намайг тайвшруулдаг нөхрийнхөө байгалийн үнэрийг үнэрлэнэ. "Хонгор минь, энэ зүүд. Алив ээ, амьсгал"

Тэрээр эрүүнээс минь татан, жимийсэн уруулыг минь салган илүү их агаар амьсгалуулж байлаа. Би нойтон зовхио нээн, одоо ч харанхуй байхад цочирдож орхив. Өдрийн цайны цаг биш юм уу? Би хоолоо хүлээгээгүй юм уу? Жэжүүн өөр эмэгтэйтэй байгаагүй юм уу?

Над руу санаа зовсон, айсан харцаар харах нөхөр лүүгээ харлаа. "Амьсгал, хонгор минь. Гуйя"

Тэрээр миний духан дээрх хөлсийг арчиад толгойн дээр минь үнсэв. Үргэлжлүүлэн нүүрээр минь дүүрэн, хамар, хацар, эрүүн дээр минь үнсэв. Би бэлхүүсээр минь тэврэх гарыг нь хайхад тэр надад шууд л гараа өгөөд бид салаавчлан хөтлөлөө. Би чадахаараа түүнээс барьж, түүнийг бодит, бид одоо ч хамтдаа гэдгийг мэдрэнэ.

"Үнэхээр муухай зүүд байсан уу?" Жэжүүн асуун, гарынхаа араар нулимсыг минь арчив. Түүний нүдний доогуур хөх зураас татаж, тэр нь сарны гэрэлд улам тод харагдахаар их санаа зовсон харагдана.

Би шүлсээ залгин толгой дохиод "Хамгийн муу нь" хэмээн шивнэн, одоо ч айх аж.

"Annabelle doll киноны тухай байсан уу? Бид тэр киног үзэх хэрэггүй гэж хэлсэн шүү дээ"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now