23. 3 жилийн ой

2.2K 152 15
                                    

-Гэгээ-

Жэхо унтах агаад Хиро түүнийг өрөөнд нь сахиж байлаа. Өнгөрсөн хагас цагт би гэрээ орвонгоор нь эргүүлж орхив. Сандарч байна.

Би бөгжөө хаясан эсэхдээ итгэлтэй биш байна. Гэхдээ Жэхотой ажил руугаа явахаар бэлдэхээс өмнө хуруу хоосон хөндий санагдаад байсан юм. Хоёр цаг хайсан ч гэлээ олж чадахгүй байна. Ямар нэгэн чухал зүйл болчихсон болохоор өнөөдөр очиж чадахгүй гэдээ Жёнсүд хэлчихсэн. Өнөөдөр бөгжөө олоод маргааш очно ч гэж амласан юм.

Оройн таван цагт ч би бөгжөө олсонгүй. Би Жэжүүнд залгаж утсаар хэлэх хэрэгтэй эсэхээ ч мэдэхгүй байна. Түүнийг уурлана гэдэгт итгэлтэй байна. Мэдээж бөгжөө хаячихаад гэртээ ирэхээр нь хэлвэл бүр ч уурлана. Юу хийхээ мэдэхгүй байсан болохоор Инжи рүү залгалаа. Тэр завгүй байсан болохоор дуут мессеж үлдээлээ. Тэд хамтдаа байж магадгүй болохоор Чанёол руу ч залгахыг хүссэнгүй. Каи луу залгатал уулзалтаа дуусгахаар эргээд залгана гэж хэлсэн. Тэгээд ганцхан Сэүнд л ярилцах цаг байлаа.

"Хаячихсан гэж юу гэсэн үг юм?" Тэр миний уйлахыг хүссэн дууны өнгөнд будилсан сонсогдоно. Би ч бас будилж байгаа болохоор. "Чи өдөр бүр бөгжөө зүүдэг биз дээ"

"Мэднэ ээ"

Би бухимдаж бас хуримын бөгжөө хайж гэрээ орвонгоор нь эргүүлсэндээ халууцаж орхижээ. Хэрэв тэр бөгж Жэжүүний үүрдийн амлалтыг хадгалдаггүй байсан бол би ингэж их хайхгүй байсан юм. Би хогийн сав ч хүртэл ухаж үзвэл хэдэн цаанаас өөр юу ч алга. Буйдан дээр хэвтэхэд нулимс урсан би чимээгүйхэн уйлж эхэллээ. Жэхог сэрээхийг, Сэүний санааг ч зовоохыг хүссэнгүй. Гэхдээ тэр хэлж чадна. Юуны тулд тэр миний сайн найз билээ дээ.

"Хөөе чшшш... Жэжүүн хён ойлгоно гэдэгт итгэлтэй байна, тэр..."

"Ямар новш..." гэх үгийг сонсоод би Сэүнийг ч сонссонгүй.

Толгойгоо өргөн харвал Жэжүүн хаалган дээр том нүдээ гэрээ тойруулан харна. Би түүний гэрт орж ирэхийг сонсоогүй юм байна. Би хурдхан шиг нулимсаа арчсан миний гэнэтийн үйлдэл баригдчих нь тэр. Тэрээр намайг ширтэх бөгөөд хацраар минь арчиж амжаагүй нулимс, улаан нүдийг харан хөмсөг зангидав. "Би чам руу эргээд залгая Сэүн-аа. Жэжүүн ирчихлээ" хэмээн хурдхан шиг бувтнахад Жэжүүн над руу дөхөн ирлээ.

Би утсаа тависаар Жэжүүн зөөлнөөр асуув. "Юу болсон юм хонгор минь? Юу болсон?"

Би дахиад л уйлж эхэллээ. Тэрээр өмнө минь өвдөглөн суугаад, нүүрнээс минь барих бөгөөд санаа зовсон бас намайг уйлж буйд өвдсөн харагдана. Би яаж бидний хязгаарын хайрын бэлэг тэмдгээ хаяж хариу барьж чадав аа? Ямар гээчийн эхнэр юм бэ?

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Où les histoires vivent. Découvrez maintenant