15. Сүүлийн гурван сар

2.4K 170 10
                                    

-Гэгээ-

Жэжүүн гэртээ орж ирэн, Шивон Жёнсү бид гурвыг сурталчилгааны төслөө хийж байхыг харлаа. Шалаар дүүрэн бичиг, цааснууд байгааг дурдах хэрэггүй биз. Бид түүнийг орж ирэхэд компьютернээсээ салан дээшээ харлаа.

"Өө гайхалтай цаг" Би Жэжүүн рүү малийх агаад тэр будилан хөмсгөө зангидсан байдалтай бидэн рүү ирлээ. "Оройн хоолонд хийсэн шөл одоо бараг л болж байгаа, чи очоод галыг нь унтраачих уу?"

"Мэдээж..." Тэрээр бувтнан, над руу тонгойход нь би уруул дээр нь үнслээ. "Та хоёр юу хийж байгаа юм?"

"Бид шинэ бүтээгдхүүнээ эхлэж байгаа" Жёнсү хариулан, Жэжүүн рүү малийх аж. "Бас одоо сав хайрцгаа зохиож байна"

"Та хоёр энд хэзээнээс байгаа юм?" Жэжүүн асуун, галаа унтраахаар гал тогоо руу явлаа.

"Нэг цаг?" Шивон цагаа харан хариуллаа.

"Чи тэрнээс хойш энд суугаа юм уу?" Нөхөр минь над руу том нүдлэн харлаа. Залуус толгой дохив. Тэр над руу нүдээ онийлгон хараад "Чи өдөр унтсан уу?" Намайг толгой сэгсэрэхэд тэр залуус руу хөмсөг зангидан "Үнэхээр үү? Сэна жирэмсэн. Тэрэнд цаг гаргаж өгөх хэрэгтэй шдээ"

Би инээн, толгой сэгсрээд "Зүгээр ээ, Жэжэ. Би ядраагүй"

"Бид таван минутын дараа явлаа. Загвар дээрээ ярилцаад дууслаа"

"Оройн хоол ид л дээ. Би дөрвөн хүнд хоол хийсэн болохоор та хоёр үлдэнэ шүү" хэмээн би хэлэв.

"Үгүй ээ, хэрэггүй" Жёнсү толгой сэгсэрлээ.

Харин Шивон бага зэрэг ичгүүргүй хүн л дээ. Тэр Жёнсүү рүү нүдээ эргэлдүүлээд "Сэна бидэнд хоол хийчихсэн юм чинь идье. Бид түүний хийсэн хоолыг асгуулахыг хүсэхгүй байгаа биз дээ?"

Би инээн, толгой дохилоо. Жэжүүнийг шүршүүрт орж байх зуур бид үргэлжлүүлэн ажлаа хийв. Тэгээд түүнийг шүршүүрт орж дуусчихаад бууж ирэхэд бид дизайныхаа сүүлийн шатанд явж байх ажээ. Нөхөрт маань тийм ч таатай бус байв.

"За хийж байгаа зүйлээ орхиод, хоолоо ид" Жэжүүн бидний урд элгээ тэврэн зогсов.

Би шууд л ажлаа орхиод босож байхад Шивон дуу алдах ажээ. "Бид дуусаагүй байна шдээ"

"Эхнэр минь өлсөх нь та нарын ажлаас чухал шүү" Жэжүүн ийнхүү хэлэхээд бэлхүүсээр минь тэврэн, хоолны ширээ рүү явлаа. Биднийг эцэст нь залуусаас хол хоолны өрөөнд ирэхэд тэрээр хацар дээр минь үнсэв. "Би оройн хоолоо идээд ор луугаа явмаар байна Жэжүүн..."

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now