23. 3 жилийн ой

Start from the beginning
                                    

"Яагаад уйлаад байгаа юм бэ? Ямар нэгэн зүйл болсон юм уу?" Намайг уйлан, хариулж чадахгүй байхад Жэжүүн толгойг минь цээжиндээ наалаа. "Юу болсноо уббадаа хэл л дээ муужгайхан минь, гуйя"

"Б-би хуримын бөгжөө хаячихсан" би илүү ихээр уйлж эхэллээ.

Тэр хэсэг зуур чимээгүй байх агаад удахгүй уурлана гэдэгт итгэлтэй байлаа. Намайг өөр лүүгээ харуулан, урууланд нь бяцхан инээмсэглэл тодорчээ. Би хуримын бөгжөө хаячихсан байхад намайг энэ дэлхийн хамгийн хайртай зүйл шигээ яаж харж чаддаг байна аа?

"Уучлаарай" би бувтнан "Хаяхгээгүй-"

"Тэнэг охин" Тэр чимээгүйхэн инээгээд "Би чамд өглөө юу гэж хэлснийг санахгүй байна уу?" би толгой сэгсрэн, нулимсаа арчлаа. Жэжүүн цамцныхаа ханцуйгаар нулимсыг минь арчиад "Би өнөөдөр бөгжнүүдээ цэвэрлүүлнэ гэж хэлсэн шүү дээ"

Би түүн рүү дуу алдаж орхилоо. Үнэхээр үү? "Хэзээ хэлсэн юм?"

"Ажилдаа явах гэж байхдаа"

Бодох гэж хичээн, Жэжүүнийг уруулаа надад наачихаад ямар нэгэн зүйл шивнэж байхыг арай ядан саналаа. (мэдээж унтаж байсан юм чинь яаж мэдэх вэ дээ) Жэжүүнийг бөгжийг минь хуруунаас авч байхыг санав.

Тэгээд Жэжүүний цээж рүү алгадаж, цохиж эхэллээ. Тэр инээж эхлэх нь тэр. Хэрвээ би инээдмийн гол хүн нь байгаагүй бол инээдтэй байх байсан байх л даа.

"Намайг унтаж байхад надтай битгий ярьж бай гэж хэлсэн биз дээ!!" би орилон, бухимдсандаа улайж орхилоо. "Унтаж байхад толгойд юу ч орж ирэхгүй шүү дээ"

"Чи сүүлд сүү авна гэдгийг санасан шд" Тэрээр бугуйнаас минь татсаар инээн уруул дээр минь үнсэв.

Түүнийг илүү гүнзгий үнсэх гэж хичээсэн ч би хазаж орхилоо. Тэр өвчиндөө дуу алдан, хойш болов.

"Жэжүүн, би хараал идсэн бөгжийг чинь хайж гэрээ орвонгоор нь эргүүлсэн" Би түүний гарыг цохин, энэ удаа илүү чанга орилон Жэхог сэрээж орхилоо.

"Би бүх зүйлийг байранд нь оруулна аа" Жэжүүн үсийг минь илэх аж.

"Би чамайг үзэн ядаж байна!" Би дуу алдан, түүнийг түлхэв.

Би босон, Жэхогийн өрөө лүү явав. Жэжүүн намайг хурдхан шиг дагах агаад биднийг өрөөнд ороход Жэхо сунайн сэрж байх ажээ. Жэжүүн бэлхүүлсээр минь тэврэн, өөртөө ойртуулаад хацрыг минь үнэрлэж, шанаа минь шимэх аж.

"Санааг чинь зовоосонд уучлаарай"

Би гарыг нь алгадаад толгойгоо эргүүлэн харвал тэрээр уруул дээр минь үнсэх нь тэр. "Би хайрын бэлэг тэмдгээ хаячихлаа л гэж бодсон. Бас чамайг надад уурлана гэж айсан"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now