21. Шинэ жил

Bắt đầu từ đầu
                                    

"Чамайг сахилгагүйтэхээр ороолго гэж үү?" Жэжүүн инээн, толгойн дээр минь үнслээ.

Тэрээр гарнаас минь хөтлөн Жэхо, Хиро хоёрын тоглож буй том өрөөнд авчирлаа. Жэжүүн халууныг нь шалгачихаад хүүдээ өгөхөд, хүү минь шууд л аван уух нь тэр. Жэжүүн бид хоёр буйдан дээр суун хүүгийнхээ Хирог дэрлэн сүүгээ уухыг харах аж.

Би Жэжүүний өвөр дээр суугаад толгойгоо хүзүүнд нь шигтгэлээ. Зул сарын мод үлгэрийн гэрлээр гэрэлтэн, гэрийн минь уур амьсгал үзэсгэлэнтэй зөөлөн байх ажээ. Би өдөр бүр зул сар болдог ч болоосой хэмээн хүснэ. Зул сар гэрт минь сайхан уур амьсгал авчирч мөн тэврэлдэн хэвтэхэд сайхан улирал болохоор энэ үе миний хамгийн дуртай улирал билээ.

"Би чамд юу авахаа мэдэхгүй байсан болохоор кретид картаа өгч байгаа юм" Жэжүүн ийнхүү хэлэв.

Би түүн рүү гэмшин хараад "Гэхдээ би аль хэдийн дэлгүүр хэсэхдээ хэрэглэчихсэн"

Тэрээр инээн хамар дээр минь үнсэн "Мэднэ ээ, би чамд хэрэглэхийг зөвшөөрч байна шүү дээ"

...

Жэжүүн хамраа хүзүүнд минь шигтгээд хөнгөхөн шимэх нь тэр. Би дуу алдан, түүнийг налан суулаа.

"Шинэ жилийн мэнд хүргэе хонгор минь" Түүний чихэнд минь шивнэн, өглөөний сөөнгө хоолой үргэлж зүрхийг минь догдлуулдаг билээ.

"Ммм" би эргэн харахад намайг нүдээ нээх хүртэл тэрээр нүүрээр минь дүүрэн үнсэв. "Шинэ жилийн мэнд хүргэе ноён Ким"

Тэрээр нүүрэндээ зөөлөн инээмсэглэлтэй намайг ширтээд "Бид аль хэдийн хамтдаа 6 жил болчихсон гэдэгт итгэж байна уу?" Би толгой дохиод дахиад нүдээ анин агаад өнгөрсөн шөнийн баяраас болж ядарсан байлаа. Жэжүүн дуу алдан, намайг хүчтэй үнсэн, доод уруулыг минь сорох аж. "Бос л доо"

"Жэжүүн бид шөнийн хоёр цаг хүртэл зогсолтгүй хийсэн" би санаа алдан түүний цээжинд нүүрээ нуулаа. "Би ядраад, бие минь хөндүүр болчихсон"

"Гэхдээ шинэ жилийн анхны өдөр шүү дээ"

"Намайг унтуулахад буруудах зүйл байхгүй шүү дээ Жэжэ" би инээн "Чи Жэхог шалгасан уу?"

"Шалгахаар очиход унтаж байсан"

"За за" Жэжүүн чимээгүй байх агаад би нууцаар түүн рүү харвал тэрээр уруулаа бага зэрэг цорвойлгон намайг ширтэнэ. "Чи юу хийгээд байгаа юм? Намайг тэврэлдэхгүй юм уу?"

Тэрээр хурдхан шиг тэврэн, хөлөөрөө бэлхүүсийг минь ороолголоо. Толгойн дээр минь эрүүгээ тавин хэдхэн минутын дараа би унтаж орхив. Дахиад сэрэхэд Жэхо бидэнтэй хэвтэх бөгөөд Жэжүүн гэдсэн дээр нь үлээн дуу гаргах ажээ. Хүүхэд минь тас тас хөхрөн инээж, Жэжүүн ч мөн адил инээн, хүү рүүгээ хайр дүүрэн харцаар харах нь зүрхийг минь хайлуулж орхив. Би тэднийг харан хөдлөөд Жэжүүнд сэрсэн хэмээн хинт өгөх аж.

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ