"Чи тэгээгүй ээ!"

"Би тэгсээн" Жэжүүний инээд намайг инээлгэж орхилоо. "Зургийг нь үзүүл гэж надад сануулаарай"

"Зураг хүртэл авсан юм уу?" би инээх агаад хаалга онгойлголоо. Солли онгойлгох бөгөөд хэдэн өдөр унтаагүй аятай ядарсан харагдана. Би инээх болих гэж хичээн "Гэртээ ирэхээр чинь ярилцья за юу?"

"Болгоомжтой байгаарай, хайртай шүү"

"Би ч бас хайртай шүү" хэмээн бувтнаад утсаа тасаллаа. Солли намайг ширтэж байх бөгөөд намайг түүн рүү харахад өөр тийшээ харан, хацар нь улайх нь тэр. "Солли намайг үнэхээр уучлаарай гэхдээ би чамаас тусламж гуйх гээд"

"Юу?"

"Жэжүүн намайг ганцааранг маань дэлгүүр явуулахгүй бас би сүү авах хэрэгтэй байна. Чи-"

Охин шууд л толгой дохиод" Тийм ээ, мэдээж. Ороод ир, би хүрмээ аваад байхъя онни"

"Баярлалаа Солли" би түүн рүү инээмсэглэн гэр лүү нь орлоо.

Тэгээд хаалган дээр нь зогсон түүнийг хүлээв. Тэдний гэр манайхаас илүү тухтай бас замбараагүй ажээ. Угаасаа таван хүн амьдардаг болороор аргагүй байх л даа. Солли эргэн ороолт болон түрийвч барин бууж ирлээ. Би түүнд хаалга онгойлгож өгөхөд тэрээр гэрээс гаран надад талархлаа илэрхийлэв. Бид хоёулаа шууд л дэлгүүрийн зүг яван, бидний хэн нь ч эхэндээ юу ч дуугарсангүй.

"Чи үнэхээр ядарсан харагдаж байна" би Солли руу харлаа.

"Тийм ээ...бүхэл шөнөжин OT хийсэн. Гэртээ ирээд хэдэн цаг унтсан тэгээд л драма үзсэн юм аа"

"Чадахаараа сайн унтах хэрэгтэй шүү. Би хүүхдээс болоод дахиж сайн унтахаа болисон"

"Үнэхээр үү? Жирэмсэн байх хэцүү юу?"

Би толгой дохиод "Тийм ээ гэхдээ тэвчиж болмоор. Жэжүүн үнэхээр намайг дэмжиж, ойлгодог"

"Жэжүүн убба үнэхээр сайн нөхөр шиг харагдсан" тэр над руу инээмсэглээд "Тэр танд үнэхээр их хайртай байх"

"Тэгсэн нь дээр шүү дээ. Би хүүхдийг нь тээж байгаа юм чинь" хэмээн би тоглон хэлэхэд Солли инээн, намайг инээмсэглүүлэв. Бид явган хүний зам гарсаар би сэдвээ өөрчиллөө. "Тэгээд чи хэдэн юм?"

"23 настай"

"Айн?" би түүн рүү хараад "Чи их залуухан харагдах юм аа"

"Баярлалаа" тэр ичингүйрэн хэлээд "Та?"

"24"

"Залуухан юм байна шдээ" хэмээн Солли өөрөө өөртөө бувтнав.

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now