11. Эхний гурван сар

Start from the beginning
                                    

"Бид дахиж ууж болохгүй гэсэн үг үү?" Чанёол асуув.

Бид ресторанд хэтэрхий их чимээ гаргаад байсан болохоор гэртээ яриагаа үргэлжлүүлэхээр шийдлээ. Тэднийг ууж болно гэж Чанёолд хэлсэн бас Жэжүүн тэдэнд архи авч өгсөн юм. Би зөвхөн жүүс л ууж байлаа. Бид манай гэрийн зочны өрөөнд уйж мөн ярилцана. Каи, Инжи хоёр надаас зүүгдээд л хүүхдийг минь мэдэрч чадах аятай хавтгай гэдсийг минь илнэ. Тэд Жэжүүнийг хүүхэд хүсдэг гэдгийг мэддэг болохоор намайг жирэмсэн болсонд их баярлаж бас догдлох ажээ.

Жэжүүн миний жирэмсэн гэдгийг яаж мэдсэн талаар ярьж байлаа. Каи, Чанёол хоёр миний гармоны өөрчлөлтийг хөгжилтэй хэмээн инээх ажээ. Жэжүүн энэнд нь тийм ч таатай байсангүй. Миний ааш галзуу аятай л өөрчлөгддөг болохоор би Жэжүүнд муухай санагдана. Би түүний оронд байсан бол галзуурах л байсан. Гэхдээ миний орилж, галзуурахыг ч тоохгүй ухаангүй намайг хайрладаг залуугаар бурхан минь намайг ивээжээ.

Каиг угаалгын өрөө явахад Жэжүүн боломжыг ашигласан над руу ирлээ. Инжи ч бас надаас холдон, Сэүн Чанёол хоёрын яриад нэгдэв. Жэжүүн миний араар буйдан дээр гараа тавин, толгойгоо надтай нийлүүллээ.

"Согтчихсон юм уу Жэжүүн?" би инээн, түүн рүү харлаа.

"Хммм" хэмээн бувтнан намайг өөртөө ойртуулаад "Үнэхээр"

"Тэр хэр ихийг уучихсан юм бэ?" Би хөлөөрөө Чанёолын нуруу луу хатгалаа.

"Мммм..."

Тэд бүгдээрээ согтуу байсан болохоор би инээж орхилоо. Каи угаалгын өрөөнөөс гарч ирэн буйдан дээр хэвтэн, толгойгоо гэдсэн дээр минь тавив. Тэр хүүхдэд минь ямар нэгэн зүйл бувтнаад л мөн үнсэнэ. Согтуу Каи өхөөрдөм байсан болохоор би бас инээж орхилоо. Би Жэжүүний үсээр тоглодог шигээ Каин үсээр тоглох агаад хэдэн минутын дараа тэрээр өвөр дээр минь унтаж орхилоо.

"За та нар гэрт хононо шүү" би хэллээ.

"Гэхдээ би болзооотооой" Сэүн бувтнан гараа өргөөд "Маргааш!"

"Маргааш хүртэл бай! Та нар жолоо барьж чадахгүй"

"Би таны өмнөөс үнэхээр баяртай байна хён"

Чанёолын нулимс цийлэгнэх агаад тэрээр яаж нөхрийн минь хажууд ирснийг мэдсэнгүй. Гэхдээ Жэжүүн бувтнан, толгой нь мөрөн дээр минь унан орж ирлээ.

"Чанёол, битгий уйлаа" би инээн, түүний гуянд хүрлээ.

"Чанёол уйлаад байгаа юм уу?" Инжи толгой эргүүлэн залууг ширтээд "Чанёол, битгий уйл"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now