10. Хордлого

Start from the beginning
                                    

"Над руу явуулсан мессежээ унш бяцхан хатагтай"

-Чи надад эрзээн чихэр авчирч болох уу?

Ямар?

-Хамаагүй ээ :) би идмээр байна.

К

"Чи над руу К гэж явуулсан байна" би түүн рүү уурлалаа. Би нойлд байсан болохоор энэ мессежийг нь уншаагүй юм байна. "Яаж чадав аа Ким Жэжүүн!"

"Би жолоо барьж байсан юм" Жэжүүн орилон, удаанаар ааш нь нэмэгдэж байлаа.

"Чамайг шоколад ч бас авчихаар ухаантай гэж бодсон юм" би бувтнан "Гэтэл үгүй байж л дээ"

"Яа үнэхээр" Нөхөр минь орилон "Чамд үнэхээр юу болоод байгаа юм? Чи өнгөрсөн долоо хоног бас л ийм байсан. Чиний сарын тэмдэг ирэх болоогүй байна"

Би түүн рүү муухай харан босоход толгой эргэн доош бөхийн амаа дарлаа. Жэжүүн сандран над руу гүйж ирээд нэг гараараа гарыг минь барьж, нөгөө гараа мөрийг минь тэврэх ажээ. Би түүний гарнаас атгах агаад гэдэс минь тавгүйтэнэ.

"Угаалгын өрөө Жэжүүн" би түүн рүү бөөлжихгүй гэж хичээсээр хамаг хүчээрээ шивнэв.

Тэр намайг хурдхан шиг угаалгын өрөөнд хүргэж өгөхөд би суултуурны өмнө суув. Жэжүүн нурууг минь илсээр үсийг минь хажуу тийшээ болголоо. Би дахиад л огиулах ч амнаас юу ч гарсангүй. Тэгээд над руу санаа зовсон байртай харах Жэжүүн рүү харав. Хоолойд нэг л тавгүй оргин хуруугаа хийх гэхэд Жэжүүн гарнаас минь барин зогсоолоо.

"Битгий тэг" Тэр зөөлнөөр хэлэн "Бөөлжилтлөө энд суу. Би энд хамт байна аа"

Тэгээд бид бараг л хагас цаг суусан юм. Жэжүүн надтай ярьж, инээдтэй зүйлс хэлэх бөгөөд үргэлж инээлгэдэг шигээ намайг инээлгэнэ. Тэр үргэлж намайг жаргалтай болгодог бас жаргалтай болгодог цорын ганц хүн. Гучин минут зогсож байгаад ард минь суун араас минь тэврээд чихэнд минь бувтнан, намайг инээлгэх аж.

Бид хамтдаа нүүрээ угаагаад Жэжүүн намайг тэврэн ор руу авч явлаа. Тэр шөнө түүнийг унтаж байхад жаргалтай, инээх би алга болчих мэт намайг чангаар тэврэв. Бэлхүүсээр минь чанга тэвэрч, хөлөөрөө хөлийг минь ороож, эрүү нь мөрөн дээр байх агаад хамар нь арьсыг минь үнэрлэнэ. Бид хамтдаа унтаж, хамтдаа сэрсэн юм.

Дараагийн өдрүүдэд ч хэрүүл бас үргэлжлэсэн юм. Ажлаасаа ирэхдээ би тайван байдаггүй, толгой эргэж, ядарч, үргэлж амьсгаадана. Мягмар гаригийн өглөө Жэжүүний угаалгын өрөө ашиглаж, ажилдаа бэлдэх ээлж байхад гэнэт бөөлжмөөр санагдах нь тэр. Тэгээд угаалгын өрөө рүү гүйн ороход Жэжүүн шалан дээр өвдөглөөд суучихсан, суултуур луу гараа дүрчихсэн суууж байна.

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now