8. Хэрүүл

Zacznij od początku
                                    

Тэгээд л тэр үсээ хагас дутуу янзласан чигээрээ гаран явсан юм. Доод давхарт гал тогоонд шүүгээний хаалга саван хаах нь сонсогдож байсан. Би орой гэртээ ирээд цэвэрлэхээ хүлээлгүй, тэр үедээ цэвэрлээд гарсан. Жэжүүн уурлахдаа үнэхээр аймар байдаг. Би мэднэ.

"Жэжүүн хён ямар нэг шалтгаантай л байх" Каи надад хэлэх гэж хичээх ажээ. Түүний пабд ярих чанга хоолой намайг гашуун дурсамжнаас минь салгав. "Хүмүүс бүгд Жэжүүн хёнг чамд ямар их хайртайг мэднэ. Хий хоосон зүйлээс болоод тэгэхгүй шүү дээ"

Түүний зөв болохоор би дуу алдлаа. Жэжүүний ааш яаж ч өөрчлөгдсөн тэр надад хайртайг би мэднэ. Гэхдээ л...."Тэр яагаад зүгээр л надад юу болоод байгаагаа хэлчихэж болдоггүй юм бэ?"

"Магадгүй чамд хэлэхийг хүсэхгүй ч байгаа юм билүү?" Инжи ийнхүү хэлээд шар айргаа уух ажээ.

Би архи уусаар гашуун амт хоолойгоор орсоор би хачин царай гаргалаа. Каи надад шууд л аягатай ус өгөв. Хангалттай ус уучихаад гарынхаа араар амаа арчлаа.

"Миний мэдэж болохгүй ямар нууц байгаа юм? Бид гэрлэсэн, бидэнд нууц байхгүй Инжи" Тэгээд би нүдээ онийлгон "Тэр өөр эмэгтэйтэй болчихоогүй-"

"Заза наадах чинь харин инээдтэй байна шүү" Каи нүдээ эргэлдүүлээд өөрийнхөө хундагатай зүйлээ уулаа. Тэрээр шүдээ яаралзуулан гашуун амтанд дуу алдана. Би түүнд ууж дуусгаагүй аягатай усаа өглөө.

Би санаа алдан гараа дэрлээд "Би юу хийх вэ залуусаа...гэрлэлт минь сүйрч байна. Хоёр жил ч болоогүй шүү дээ"

"Чи өнгөрсөн нэг жилийг нь тэмдэглэсэн шд"

Каи үргэлж өөдрөг үзэлтэй байх юм.

...

"Сэна яагаад уучихсан юм бэ?"

Байшингийн дотор үнэхээр гэгээлэг ажээ. Хэн нэгэн шөнийн хоёр цагт нар тусгаж байна уу гэлтэй. Каиг намайг буйдан дээр тавин хэвтүүлэхэд би дуу алдав. Тэрээр миний гутлыг тайлах гэтэл Жэжүүн түүнийг зогсоов.

"Зүгээр ээ, би өөрөө хийчихье" Жэжүүн хөлийг минь өргөн буйдан дээр суугаад хөлийг минь өвөр дээрээ тавиад оймсыг минь тайлах ажээ. "Хэр ихийг уучихсан юм?" Тэрээр ядарсан сонсогдоно.

"Бараг л хагас шил архи" Каиг бувтнан санаа алдаад "Хён, би..." Жэжүүний гар хөдлөхөө болих агаад Каид анхаарлаа хандуулсан гэж бодож байна. Зовхи минь нээхэд хэтэрхий хүнд ажээ. "Хэрүүлийнхээ талаар...та хоёр ярилцах хэрэгтэй. Сэна үнэхээр санаа нь зовж байгаа. Тэр санаа нь зовохоор ямар болчихдогийг та мэднэ шүү дээ"

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Opowieści tętniące życiem. Odkryj je teraz