Жэжүүн инээн "За хатагтай"

Тэрээр намайг гал тогоонд авчиран сандал дээр суулгаад өөрөө өглөөний цай хийхээр явлаа. Би түүнийг харах агаад тэрээр амандаа дуу аялах аж. Омолет болохыг хүлээх зуур Жэжүүн зуухаа налан зогсоод над руу харан урууланд нь инээмсэглэл тодорлоо.

"Жэжүүн убба"

"Хм??"

Нөхөр маань ойрд их бэлтгэл хийж байгаа билээ. Биеэрээ булчинтай болж байгаа. Цээж нь чанга болохоор унтахад сайхан байдаг бас гар нь намайг тэврэхэд хүчтэй мөн аюулгүй. Өвөр дээр нь суухад гуя нь бат бөх.

"Би нохойтой болмоор байна"

Жэжүүн удаанаар эргэж хараад "Яагаад?"

"Учир нь"

Тэр толгой сэгсрээд асуултаа өөрчлөн "Биш ээ, яагаад одоо гэж?"

"Би нохойны тэмцээн үзсэн тэгэхэд тэр ноход бүгдээрээ үнэхээр эгдүүтэй байсан. Би зүгээр л нохойтой болмоор байна" Нөхрийнхөө царайнд айдас тодрохыг хараад "Ганцханыг"

"Тохирлоо гэхдээ нэг дор олныг биш шүү"

"За" би зөөлөн инээгээд "Нохой болно дараа нь хүүхэдтэй болно гээд төсөөл дөө"

Үнэндээ хүүхэдтэй болно гэдэг мөрөн дээр минь хүнд ачаа. Миний хэлсэн шиг би залуухан, арай гэж өөрийгөө авч явдаг. Хүүхдээ унагаачихвал яах юм? Хүүхдээ асраад Жэжүүнд анхаарал тавихгүй тэр өөр эмэгтэйтэй болчихвол яах юм?

Жэжүүний халуун гар нүүрэнд минь хүрч, амьсгал нь хацранд мэдрэгдэхэд л би түүнийг өмнө минь зогсож байгааг ойлголоо. Түүний нүд санаа зовнил, айдсаар дүүрэн байх агаад уруул нь санаа зовсондоо мушийжээ.

"Амьсгал, хүүхэлдэй"

Түүний хоолой зөөлөн хөнжил шиг тайван, тухтай ажээ. Би нүдээ хэд анивчаад амьсгал гэж хэлсэн нь юу гэсэн утгатай болохыг ойлгов. Би амьсгалахгүй байна.

"Амьсгал, бяцхан охин минь" Жэжүүн дахиад л хэлэн эрхий хуруугаараа хацрыг минь илэх аж.

Би гүнзгий амьсгаа аваад Жэжүүний нүд рүү харлаа. Хэсэг хугацаа болж намайг амьсгалж эхлэхэд тэр тайвшран санаа алдав.

"Юу бодож байсан юм?" хэмээн түүнийг асуухад намайг мөрөө хавчсанд тэрээр "Чамайг хариуцлага үүрэхээс айж байгааг мэдэж байна гэхдээ удаан хугацаанд дахиж ингээгүй шүү дээ. Биднийг хүүхдийн тухай шийдэхэд ч зүгээр байсан" Жэжүүн ийнхүү дуугүй болгоод намайг өөртөө ойртуулан тэврээд "Хэл л дээ. Юу болсноо хэл"

Би санаа алдан түүний тэврэлтэнд хайлж орхилоо. Жэжүүн шууд л нурууг минь илэхэд би түүний хүзүүнд нүүрээ шигтгэн кофе, сахлын хөөсний үнэр болон түүнийхээ үнэрийг үнэрлэнэ.

"Би зүгээр л..." би шүлсээ залгиад "Хэтрүүлж бодсон юм аа"

"Юуны тухай хонгор минь?"

Би нүдээ аниад шивнэлээ. "Хүүхэдтэй болвол надад чамд зориулах цаг байхгүй болохоор чамайг намайг хаяаад яв-"

"Инээдтэй юм" Тэр надаас салан үсийг минь зөөлөн илээд "Чиний хамт өнгөрүүлэх хүн зөвхөн би гэдгийг бид хоёулаа мэднэ. Үүрд мөнх би чамтай хамт байна аа муужгай минь. Чамд надад гаргах цаг байхгүй байсан ч би чамд үргэлж цаг гаргана"

"Гэхдээ би жирэмсэн болвол таргалж, царай муутай болно. Чи надад дахиад сайн байхаа больчихно"

"Чиний зөв юм байна" Түүнийг ийнхүү хэлэхийг сонсоод би хөшиж орхилоо. "Би чамайг тэрнээс ч илүү ихээр хайрлах болохоор"

"Үгүй ээ, чи хайрлахгүй" би чимээгүйхэн маргалдах аж. Хэн тэгэхгүй байх билээ дээ? Хэрвээ би тарган царай муутай болвол өөрийгөө лав хайрлахгүй.

"Хонгор минь" Тэрээр залхсан мэт санаа алдаад "Чи одоо үнэхээр үзэсгэлэнтэй. Чамайг жин нэмчихвэл би их баярлана. Чиний ажлын чинь төсөл эхлэснээс хойш чи их турсан шүү дээ"

"Гэхдээ би бага зэрэг жин нэмэхгүй Жэжэ. Би бүр новш шиг таргална"

Жэжүүн бүдүүн хоолойгоор инээхэд нэгэн зэрэг инээд бас дургүй минь хүргэж орхив. "Муужгай минь" хэмээн хамрын үзүүр дээр минь үнсээд "Чамайг новш шиг таргалвал би чамтай хамт бас новш шиг таргална аа"

Би инээх агаад толгой сэгсрэн "Үгүй ээ, чи таргалахгүй"

"Таргална аа. Чамайг хүссэн, хүсээгүй би чамтай үүрд хамт байна. Тэгэхээр би чамайг хаяад явчих вий гэж битгий санаа зов"

Жэжүүн над руу ойртон уруул дээр минь үнсэхэд би хөнгөхөн хүзүүгээр нь тэвэрлээ.

"Убба надад асуулт байна"

"Юу гээч муужгай минь" Жэжүүн уруулаа арьсаар минь гүйлгэхэд амьсгал минь удаашран, би сандран шүлсээ залгилаа. Тэр одоо ч надад яаж нөлөөлдөг нь гайхалтай шүү.

"Чи ямар нэг юм хүсэхээрээ намайг убба гэж дууддаг гэж бодож эхлэж байна шүү"

Би инээгээд түүний үсээр тоглон "Мэдээж убба"

"Чи ч аймшигтай юм даа. Тэгээд үйлчлэгчээ юу асуумаар байна хатантаан?"

"Яагаад FEARLESS гэсэн бугуйвчаа зүүхгүй байгаа юм?" Би түүний үргэлж зүүдэг байсан баруун гараар нь хуруугаа гүйлгэлээ. Түүний арьс үргэлж толигор, зөөлөн байх юм.

Жэжүүн нүд рүү минь хараад "Надад дахиж айх айдас байхгүй болохоор"

-Гэгээ-

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now