Би инээн түүнийг түлхээд "Жэжүүн"

"Бид энэ цагийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ зүгээр ээ, бид маргааш цагаа ашиглана аа" Тэгээд намайг чангаар тэврэн хацранд минь уруулаа наан шивнэлээ. "Өдөр бүр хоолны дараа"

"Би секс тоглоом биш шүү дээ Жэжүүн" би инээн гарыг нь цохиод "Би бараг л алхаж чадахгүй болно. Эсвэл бүр дор цэнхэр ваффли шиг болно доо"

"Цэнхэр ваффли гэж байдаггүй юм хонгор минь" Тэрээр инээн чихний минь ард үнсээд "Бид хэсэг зуур унтаж болох уу? Би өнгөрсөн шөнө амьдралдаа анх дуу тавгүй унтсан"

"Битгий наадхаа Чанёолд хэлээрэй"

"Гэр нь биш ээ" Жэжүүн санаа алдах нь тэр. Тэр бувтнаад л би түүнийг аль хэдийн нүдээ аньчихсан байгааг мэдлээ. "Би зүгээр л чамайг хагас нүцгэн байгаад санаа зовоод бүхэл шөнөжин унтаж чадаагүй"

Би энгэрт нь эргэн түүн рүү харлаа. Тэр одоо ч нүдээ анисан байх аж. Би гараа үсээр нь гүйлгэхэд тэр бага зэрэг толгойгоо өргөн уруул дээр минь үнсэнэ. Жэжүүн миний энгэрт хэвтэх бөгөөд одоо би түүнийг тэврэх аж. Бид хэзээ ч ингэж тэврэлдэж байгаагүй, ихэнхдээ Жэжүүн намайг тэвэрдэг болохоор.

Жэжүүн дуу алдан улам тэврэлтэнд минь шигдэх ажээ. Бидний хөл орооцолдож, гараа салаавчлан хөтлөөд бүх зүйл амар тайван байна. Би түүний намуухан амьсгалахыг сонсож байгаад унтлаа.

Намайг сэрэхэд харанхуй байлаа. Би тийм ч их унтаагүй бололтой. Жэжүүн одоо ч унтах бөгөөд бага зэрэг хурхирна. Би духан дээр нь үнсчихээд тэврэлтнээс нь аль чадахаараа чимээгүйхэн босов. Гэхдээ би хөлсний алуурчин байсан ч Жэжүүн үргэлж мэдчихээд байдаг юм. Тэрээр хөмсөг зангидаад цамцнаас минь зууран авах нь тэр.

"Би шүршүүрт орчихоод оройн хоол хийх хэрэгтэй байна" би шивнээд эргэн орон дээр суулаа. Гараараа түүний үсийг илэх бөгөөд тэрээр замбараагүй ямар нэгэн зүйл бувтнана. "Жэжүүн, хонгор минь. Би чамайг сонсохгүй байна. Зүгээр л унт за юу? Хоол бэлэн болохоор чамайг сэрээе"

Жэжүүн эцэст нь цамцыг минь тавин би угаалгын өрөө рүү орон усанд орлоо. Жэжүүнийг сэрээд шууд өлсөнө гэдгийг мэдэж байсан болохоор хоол хийхээр шийдсэн юм.

Хоёр цагийн дараа бүх хоолоо хийж дуусаад ширээн дээр тавилаа. Намайг хоолоо дуусгахаас өмнө Жэжүүн сэрчихээд одоо усанд орж байгаа. Жэжүүнийг үсээ алчуураар хатаасаар угаалгын өрөөнөөс гарч ирэхэд би хоолоо бэлэн болгочихсон байв.

♣Түүний харанхуй тал 2♣ "COMPLETE"Where stories live. Discover now