"Убба,би ирчихлээ" Ёнми ийнхүү хэлээд Эринийг тэврэв.Тэрээр Чанмигийн хацрыг чимхэх бол Чанми том нүдээр Тэхён руу ширтэнэ.
"Чанми,авга эгч Ёнми,авга ах Тэхёнтэй танилцаарай" Чанёол охиндоо танилцуулах ажээ."Ааваа авга ах Тэхён үнэхээр царайлаг юм аа" Чанми бувтнана.
"Сайн уу?" Тэхён эгдүүтэй гэгч нь мэндлэн Чанмиг тэврэн өргөлөө."Ааваа,би ханхүүгээ олчихлоо" Чанми жаргалтай гэгч нь хэлэн,хүн бүр түүний эгдүүтэй үйлдэлд инээж байв.
"Яа,би ч бас энд байна" Дара Жину болоод Жэтэй хамт ирлээ.Тэрээр Ёнмиг тэврээд Тэхёны дух руу няслах нь тэр."Ээжээ энэ хөөрхөн эгч хэн бэ?" Жэ асуув.
"Тэр чиний нагац эгч Ёнми.Бас нагац ах Тэхён"
Жэ Ёнмиг ширтсээр "Би нагац эгч Мими гэж дуудаж болох уу?"
"Мэдээж" Ёнми хөнгөхөн инээн хэллээ.
"Ааваа,би тантай хамт баймаар байна" Тэд уйлах дуу сонсон баруун тал руугаа харвал Жэвон ихрүүд болоод эхнэртэй ирж явлаа."Сайн уу залуусаа? уучлаарай би хоцорчихлоо.Ихрүүд сүүлийн минутанд унтчихсан" Жэвон хэлэх аж.
"Хён,та хэзээ ч надад гэрлэсэнээ хэлээгүй" Тэхён ахдаа хэллээ.
"Би гэрлэсэн одоо хоёр ихэр хүүхэдтэй.Канжун,Канжэтэй танилц" Жэвон хэлэх аж.
"Сайн хүүхдүүдээ? би бол та хоёрын авга ах Тэхён" хэмээн инээмсэглэн хэлнэ. "Би авга эгч Ёнми"
"Сэжүн убба хаана байгаа юм? Жэхён убба бас Санхён убба?" Ёнми асуулаа."Энд байна" Тэд Сэжүний дууг сонсон бөгөөд тэрээр эхнэртэйгээ зогсож байв.
"Сэжүн убба хүүхэд байхгүй юм уу?"
"Замдаа явж байгаа" Сэжүн убба хэлэн эхнэрийнхээ гэдэс рүү заав.
"Сайн уу залуусаа? удаан уулзсангүй шүү" Жэхён хажуудаа нэгэн бүсгүйг дагуулсаар ирлээ."Ёнми миний найз охинтой танилц.Түүнийг Соёон гэдэг"
"Би ч бас энд байна" нөгөө талаас Санхён эхнэртэйгээ хамт ирэх ажээ.
"Та нар Жэхён уббаг гэрлэсэнийг мэдсэн үү?" Ёнмиг тэднээс асуухад тэд толгой дохин хариуллаа.
Гэнэт Сэүн тэдэн дээр ирэх нь тэр."Сайн уу Ёнми,Тэхён"
"Аан сайн уу?" Ёнми түүний гэнэт гарч ирсэнд гайхаж байлаа."Жинитэй танилц,миний найз охин" Сэүн Жиниг Ёнмид танилцуулах аж.
"Юу? чи Жинитэй болзоод байгаа юм уу?" Тэхён асуув.
Сэүн толгой дохин "Сынюн бидэнд зөвшөөрөл өгсөн"
"Тэд надаас гуйгаад байсан юм аа" Сынюн найз охинтойгоо гарч ирэх нь тэр.Виннерийн залуус бүгд найз охинтой болжээ.Гэнэт Эксогийн 10 залуус ч мөн тэдэн дээр ирэх бөгөөд хажуудаа охин дагуулсан байх аж.
"Бүгд найз охинтой болжээ" Ёнми хэлэн,бүгд өөрчлөгдсөнд гайхаж байв."Тийм ээ бас Ёнми чи жирэмсэн юм уу?" Дараг ийнхүү асуухад бүгд чимээгүй болон Ёнми,Тэхёныг ширтэх нь тэр.
"Х.хмм тийм ээ.Ийм л зүйл болчихлоо" Ёнми улайн,хариуллаа.Ёнмигийн амьдрал дахиад жаргалтай болон тэр хүн бүртэй дахин нэгдсэн юм.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
SURPRISE 3
Start from the beginning
