Долоо хоног өнгөрөн,Чанёолын төгсөлт бас Сэүн,Ёнми нарын хурим болоход 3 долоо хоног үлдээд байлаа.Долоо хоног өнгөрөх хооронд их зүйл болсон юм.Тэхён,Ёнми нар нэгнээсээ дөлж,Ёнмии үргэлж сургууль дээр Сэүнтэй уулздаг байв.Тэхён өөрийгөө Ёнминээс хол байлгахыг хүсэх бөгөөд эцэст нь өвдөж үлдэх ганц хүн нь болохыг хүссэнгүй.Ёнми маш дээрхлүүлэх болсон тэр болгонд нь Сэүн түүнийг авардаг,аварч чадаагүй ч үе байв.
Бямба гаригийн өглөө Ёнми өнөөдөр хуримын даашинз мөн Сэүний хослолыг авахаар явах болохоор тэрээр догдлон бослоо.Ёнми хурдхан шиг угаалгийн өрөө орон,усанд ороод хувцасаа өмсөн,үсээ хатаагаад өглөөний цайгаа уухаар явав.Тэрээр ширээн дээрээ суусаар хатагтай Пак түүн рүү харах аж.Ёнми инээмсэглэн,ээжийгээ өөр рүү нь харж байгааг анзаарсангүй."Ёнминаа,хурдан идээрэй.Бид аль хэдийн хоцорчихлоо.Хатагтай У дэлгүүр рүү оччихсон байгаа" хатагтай Пак хэлэх ажээ."За"
Өглөөн хоолны дараа хатагтай Пак болоод Ёнми нар машиндаа суун дэлгүүр рүү хөдөллөө."Ээжээ бид аль дэлгүүр рүү явж байгаа юм?" Ёнми ээжээсээ ийнхүү асуулаа."Би нэрийг нь санахгүй байна аа гэхдээ тэндхийн даашинзнууд үнэхээр гоё.Хатагтай У бид хоёр тэр газрыг харсан юм,бид хоёулаа тэр газарт дуртай байгаа"
Машинд Ёнми гудамжуудыг харан суухад утас нь дуугарлаа.Сэүнээс мессеж ирсэн байв.Аван уншвал 'Чи хаана байна?' Ёнми Сэүнийг үнэхээр тэвчээргүй гэдгийг нь ойлгосоор инээмсэглэв.
'Бид ойрхон байна.Жаахан хүлээчих!' Ёнми хариу мессеж бичлээ.Тэрээр Сэүнийг хариу бичихгүй гэж бодсон ч гайхмаар нь Сэүн хариу бичих нь тэр.
'Чи юу өмссөн?'
Ёнми хувцасаа харсаар улайж орхилоо.'Зүгээр л цагаан цамц,бариу цэнхэр жинс.Яасан?'
'Энд маш олон залуус байна.Би тэднийг чамайг ширтээсэй гэж хүсэхгүй байна'
Ёнми инээмсэглэн 'Яа би таныг уурлачихсан гэж бодсон' хэмээн хариу бичээд тэд дэлгүүр рүү ирсээр утасаа цүнхэндээ хийлээ.Ёнми эхлээд буун дараа нь ээждээ буухад нь туслав.Хатагтай У аль хэдийн дэлгүүр рүү өмнө ирсэн байх ажээ
"Удаан уулзсангүй шүү хатагтай Пак,чи ч бас Ёнми" хатагтай У хэллээ.
"Тийм ээ,Сэжүн бас ирсэн юм уу?" Хатагтай Пак асуух ажээ.
"Аан тийм ээ,тэр ч бас Сэүний хуриманд тусламаар байна гэж хэлсэн юм.Тэгээд би түүнийг хамт дагуулаад ирсэн"
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
