Сурагчид Ёнми руу шивнэлдэнэ."Түүний эцэг эх нь охиныхоо зургийг харсаныхаа дараа амиа хорлосон гэж бодож байна" хэмээн нэгэн охин хэлэх бөгөөд Ёнми дороо зогсон тэд юун зургийн тухай яриад байгааг тэр мэдэж байлаа.Өмнө нь Нанагийн авсан зураг сошиал ертөнцөөр тарчихсан юм.
"Чи эцэг эхийн минь үхлийн талаар хараал идсэн юу ч мэдэхгүй.Тэгэхээр дахин тэдний тухай бохир амаараа ярихгүй байвал дээр шүү" Ёнми охины үснээс зулгайн,түлхэх нь тэр.Өмнө нь хэн ч түүний тухай юу ч хэлсэн дургүйцдэггүй байсан харин одоо бол өөр.
Ёнми охин руу муухай хараад анги руугаа яван орлоо.Хэн ч түүнд юм хэлж зүрхлэсэнгүй.Ёнминийг ангид ороход үнэхээр чимээтэй байх ажээ.Тэхён боосон толгойтой суудалдаа сууж байх бөгөөд Ёнми суудалдаа суусаар Тэхён түүн рүү харлаа.
"Чи зүгээр үү?" Тэхён чимээгүйхэн асууна."Үгүй ээ.Өчигдөр миний амьдралын шилдэг өдөр байх ёстой байсан гэтэл улам дордчихсон" Ёнми ийнхүү хэлэх ажээ."Зүгээр ээ,би чамтай хамт байна" Тэхён хэлээд түүний гарнаас барин Ёнми инээмсэглэж чадсангүй.
Гэнэт Сэүн ангид орж ирлээ.Тэр Ёнминий төлөө муухай санагдах ажээ.Тэр Нанад биеийг нь битгий өвтгөөрэй гэж хэлсэн гэтэл Нана өвтгөчихсэн.Сэүн Ёнми руу зүглэсээр анги даяар чимээгүй болов.Бүх хүний нүд тэдэн дээр тусна.
"Ёнминаа,уучлаарай" Сэүн чимээгүйхэн хэллээ.Ёнми түүн рүү харалгүй оронд нь өмнөө байх самбар руу харж байв.Сэүн Тэхён,Ёнми хоёрын хөтөлсөн гар руу харан хөмсөг зангидах нь тэр.
"Бид гадаа ярилцаж болох уу?" Сэүн түүнээс асуулаа.
"Чи надад олон зүйл хийсэний дараа надаас ярилцахыг асуугаад байгаа юм уу?" Ёнми доог хийх аж.
"Уучлаарай" Сэүн дахин уучлалт гуйна.
"Уучлалт чинь чиний надад хийсэн зүйлсийг засаж чадах уу? миний хүүхдийг буцаагаад авчирч чадах уу? чиний надад мэдрүүлсэн өвдөлтийг алга болгож чадах уу? намайг бүх зүйлийг мартуулж чадах болов уу?" ийнхүү Ёнми уйлан хэлэх ажээ.
"Ёнми,намайг үнэхээр уучлаарай" Сэүн уучлалт гуйхаас өөр зүйл хэлж чадсангүй.
"Эргэн тойронд чинь байгаа г"чийнүүд зөвхөн чиний үгэнд итгэдэг.Чамайг Тэхён убба бид хоёрыг унтсан гэж хэлэхэд тэд чамд итгэж биднийг дээрхлэсэн.Бас өнөөдөр миний эцэг эхийн үхэлд намайг буруутгаж байна.Яагаад? чи тэдэнд хэлсэн болохоор.Би өөрийгөө хэрчихэд ч ойрхон байсан.Та нарыг надад сайхан хандах болов уу гэж бодож сургууль дээр ирсэн гэтэл үгүй.Тэд юу ч болсоныг мэдэхгүй байж эцэг эхийн минь үхэлд намайг буруутгасан.Сэүн,чи хэзээ ч миний амьдралд орж ирээгүй байсан ч болоосой.Чи надад болж байгаа хамгийн дор зүйл нь" хэмээн Ёнми хэлээд ангиас гүйн гарлаа.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
