NINETEEN

5.5K 282 70
                                        

"Ёнми,чи энэ тухай Сэүнтэй ярилцах хэрэгтэй" Өглөөний цайгаа уун суухдаа Тэхён ийнхүү хэллээ."Хэрвээ тэр надад уурлавал яах юм?" Ёнми хариуллаа."Чамайг жирэмсэн болгосон нь түүний буруу! Тэр хариуцлагаа үүрэх ёстой" хэмээн Тэхён хэлэв.

"Жэхён уббагийн найз охинд юу хийсэнийг нь мэдэхгүй юу?"

"Ёнми,тэр Жэхён гэх залуугийн найз охин нь Сэүний эхнэр нь биш ш дээ.Чи түүний хууль ёсны эхнэр нь.Тийм болохоор тэр хариуцлагаа үүрэх ёстой"

"За гэхдээ тэр хүлээн зөвшөөрнө гэж бодохгүй байна.Тэр яг л надад гудамжны нохой шиг ханддаг"

"Тэр чамд тийм муу ханддаг юм уу? Чи түүнээс салж болно шдээ" хэмээн Тэхён хэлэх ажээ.

"Би чадахгүй ээ" Ёнми хурдхан гэгч нь хариулав.

"Чи одоо ч Сэүнд сайн юм уу?"

"Үгүй ээ,компани ашиг олж эхэлсэн.Би гэр бүлийн бизнесээс болоод гэрлэлтээ дуусгаж чадахгүй"

"Ёнми,чи бол сайн охин.Би энийг мэднэ гэхдээ чи эцэг эхийнхээ төлөө энэ бүгдийг тэсээд байж болохгүй"

"Би тэгэх хэрэгтэй.Би хүн бүрт жаргалтай царайгаа харуулна аа бас Сэүн одоохондоо хязгаараа даваагүй байна" Ёнми ийнхүү хэлэх ажээ.

"Одоохондоо гэсэн чинь юу гэсэн үг юм?" Тэхён түүнээс асуулаа.

"Тэр зүгээр л намайг өөр эмэгтэйчүүдтэй хуурдаг.Салах хэмжээний надад том зүйл хийгээгүй байна"

"Сэүн чамайг хүчиндэх гэж оролдсон.Сайн найздаа хүртэл чамайг шаа гэж хэлж байна,ганц чамтай ч биш шөнө бүр өөр эмэгтэйчүүдтэй унтдаг.Чи тэгээд энийг том зүйл гэж хэлэхгүй юу?" Тэхён ийнхүү Ёнми руу орилох нь тэр.

"Би энийг тэсэж чадах болохоор том зүйл гэж хэлэхгүй ээ.Гэхдээ хязгаарыг давах үед би түүнийг орхино оо.Сэүн одоохондоо хязгаартаа хүрээгүй байна"

"Чи одоо ч түүнд сайн юм байна Ёнми.Гэхдээ түүний чамд хийх зүйлс чамайг түүнийг хүргэж байгаа.Гэтэл чи одоо ч түүнд сайн"

"Та яаж мэдэж байгаа юм?" Ёнми түүнээс асуух ажээ.

"Бид живхэнд орсоноосоо хойш би чамайг мэднэ Ёнми.Би чамайг мэдэхгүй гэж бодоо юу?"

"Та миний талаар олон зүйлийг мэддэг гэж бодож байна.Өөрөөс минь ч илүү!" хэмээн Ёнми шивнээд аягатай кофэгоо уух ажээ."Юу гэсэн үг юм?" Тэхён түүнээс асуув."Шударгаар хэлэхэд би Сэүнд сайн эсэхээ ч мэдэхгүй байна.Гэхдээ та намайг түүнд сайн гэж хэлсэн" Ёнми хэллээ.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now