TWENTY TWO

4.8K 246 44
                                        

Сургууль эхлэсэнээс хойш долоо хоног өнгөрчээ.Ёнми,Тэхён хоёр хамтдаа унтсан гэх цуурхалаас болж дээрхлүүлдэг байлаа.

Ёнми шинэ найзтай болсон.Тэр бол Жиён.Жиён Ёнмид үнэхээр сайн ханддаг бөгөөд дээрхлүүлэх болгонд нь тусладаг байлаа.Бас энэ жил тэдний сүүлийн жил болохоор Жиён үдэшлэг зохиож байгаа юм.Тэрээр доод үеийнхэн болоод Сэүн,Ёнми,Тэхён нарын хамтад нь урисан.

Сэүн,Каи,Тау нартай үдэшлэг рүү явж,Ёнми одоо ч Дарагаар нүүрээ будуулан суух ажээ."Онни,зүгээр ээ.Та тэгэж их будах хэрэггүй" Ёнми хэлэх ажээ.

"Үгүй ээ,зүгээр л хүлээж бай! Энэ нүүр будалт хөвгүүдийг чиний араас гүйлгэнэ гэдэгт итгэлтэй байна"

"Онни ч бас эрэгтэй хүнтэй уулзах хэрэгтэй"

"Би хүнтэй болзож байгаа.Зүгээр л хэнд ч хэлээгүй юм" Дара ийнхүү сүүлийн үйлдэлээ хийж байхдаа хэллээ."Дуусчихлаа.Одоо яв даа.Бас Тэхён та хоёр болгоомжтой байгаарай! Энэ зүгээр л сургуулийн үйл ажиллагаа шиг байна" Дара хэлэн,тэднийг сургууль дээрээ дээрхлүүлдэг тухай саналаа.

Ёнми толгой дохиод бослоо.Тэрээр инээмсэглэн том рүү очвол Тэхён түүнийг хүлээж байв.Тэрээр Тэхён рүү инээмсэглээд,доод уруул дээр нь шарх байхыг анзаарлаа.Тэр санаа зовнин,түүн рүү очив.

"Убба,уруул чин яасан юм?"

"Сургуулийн хэсэг залуус л цохичихсон"

Ёнми доод уруулыг нь илэн,шарханд нь хүрэн "Өвдөж байна уу?"

"Үгүй ээ,өвдөхгүй байна.Санаа зовох хэрэггүй.Чи дуусчихсан юм чинь явцгаая!" Тэхён ичингүйрэн хэлэх ажээ.Ёнми толгой дохиод түүний араас явлаа.

Тэхён Сынюны машинтай Виннерийхэнтэй ирсэн юм.Тэд Тэхён болоод Ёнминийг хүлээж байлаа.Тэднийг машинд суухад Сынён Жиёны байшин руу хөдөллөө.

Ёнми сургуулийн хэн нэгнийг харахыг хүсдэггүй шиг эхлээд ирэхийг хүсээгүй ч Жиён гуйсан болохоор аргагүй ирээд,эртхэн явахын тулд зөвшөөрсөн юм.

Богинхон хугацааны дараа тэд Жиёны байшинд ирлээ.Ёнми эхлээд буун,бусад нь араас нь буух ажээ."Ёнми,бидэнтэй яв!" Жиёны найзуудын нэг Соёон ирэн ийнхүү хэллээ."Хаашаа?" Ёнми түүнээс асуувал "Жиёныг харахаар.Явцгаая" Соёон хариулах ажээ.Жиёны 5 найз Ёнмид үнэхээр сайн ханддаг юм.

"За,Тэхён убба би түүнтэй явлаа.Би гэртээ харихыг хүсэхээрээ та нар дээр ирнэ ээ" Ёнми Тэхёнд хэллээ.

잘못된 사람 "COMPLETE"Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang