EIGHT

7.5K 344 33
                                        

Ёнми зүгээр л Сэүнийг ширтэж байлаа."Хичээлээ таслаад хөгжилдөх үү?" Ёнми ийнхүү гурав дахь удаагаа асуув.Сэүн догдлон хүүхэд шиг толгойгоо дохилоо."Хэрвээ бидний эцэг эх мэдчихвэл яах юм?" Ёнми үнэхээр санаа зовж байв."Тэд мэдэхгүй ээ,Ёнминаа явцгаая л даа.Энэ хөгжилтэй байх болно оо" хэмээн Сэүн гуйн,эгёо хийж эхэллээ.Тэгвэл Ёнми зөвшөөрнө шүү дээ.

"За яахав гэхдээ бидний эцэг эх мэдчих юм бол чи бүх зүйлд хариуцлага үүрнэ шүү"

"Би байнга л хичээлээ тасладаг" Сэүн яг л гайхалтай зүйл хийж байгаа юм шиг хэллээ."Мэднэ ээ" хэмээн Ёнми хэлээд орноос босон суув.

Ёнми Сэүн хоёр хонгилоор алхах ажээ.Эхлээд Ёнминий номыг шүүгээнд нь хийгээд дараа нь гарч чадах шалтаг бодно.

"Би үнэхээр сайхан шалтаг мэднэ.Одоо намайг дагаарай" Сэүн яг л босс шиг тушаах нь тэр.Ёнми түүний хэлсэнээр хийн,хаалган дээр ирэхэд Сэүн Ёнминий чихэнд шивнэлээ."Чи өвдчихсөн юм шиг жүжиглээрэй.Үгүй гэж битгий хэл,зүгээр л хий"

Ёнми шүлсээ залгиад,толгойгоо Сэүний мөрөн дээр тавин нүдээ анилаа.Манаач тэднийг харан,тэдэн дээр ирэн "Сурагчид ангидаа байх ёстой.Та хоёр юу хийж байгаа юм? "хэмээн манаач асуулаа.

"Аххх би өвчтэй байгаа юм л даа тэгээд энд удаан байвал би ухаан алдана гэж бодож байна" Ёнми хэлэн,өвдөж байгаа юм шиг жүжиглэж байлаа."Миний хонгор ухаан алдах нь.Ажушши тэр өвчтэй байгаа,гэртээ харих хэрэгтэй байна" Сэүн хамт жүжиглэх ажээ.

"Охин явж болно гэхдээ чи болохгүй.Чи түүний найз залуу ч түүнтэй хамт явж болно гэсэн үг биш болохоор" манаач ийнхүү хэллээ."Тэр миний сүйт бүсгүй" хэмээн Сэүн хэлэв."Аан тэгвэл явж болно оо" манаач тэдэнд хаалга онгойлгож өгөн,тэд Сэүний машинд ирэх хүртлээ ийнхүү жүжиглэж байлаа.

"Ёнминаа,чи гайхалтай хийлээ.Чамайг сайн жүжиглэж чаддаг гэдэгт итгэж чадахгүй нь ээ" хэмээн Сэүн хэллээ.

"Чамайг гуйсан болохоор л би хийсэн бас би чиний эгёог харахаас үзэн ядсан юм.Би чамайг зогсоохын тулд энийг хийсэн шүү" хэмээн Ёнми хэлээд тэд машиндаа суун Сэүн жолоо барин хөдөллөө.

"Тэгээд бид хаашаа явж байгаа юм?" Ёнми сонирхох ажээ."Маш олон хийх хөгжилтэй зүйлстэй газар.Бид хоёр цагийн дотор очно.Хүсвэл чи унтаж болно шүү" Сэүн хэлэв.

"Одоо чинь өглөө шдээ,би унтахгүй ээ" хэмээн хэлээд чихэвчээ зүүн,дуртай эрэгтэй хамтлаг болох BTS-ээ сонсож эхэллээ.Сэүн түүн рүү харсаар,Ёнми амандаа дуу аялах ажээ.Тэрээр дуугаа сонссоор инээмсэглэж байв.Сэүн түүний юу сонсож байгааг сонирхон,нэрийг нь дуудсан ч Ёнми түүнийг сонсож чадсангүй.Сэүн түүнийг сонсож чадахгүй гэдгийг мэдэж байсан болохоор мөрөн дээр нь зөөлөн товшлоо.Ёнми сонсож байсан дуугаа зогсоон,Сэүн рүү харав.

잘못된 사람 "COMPLETE"Donde viven las historias. Descúbrelo ahora