FOUR

8K 399 34
                                        

-Зохиогчийн талаас-

Өнөөдөр бол бямба гариг.Ёнми өглөөний цайгаа хурдхан гэгч нь идэж байв.Тэр өнөөдөр оройтож боссон бас гадаа таван залуу хүлээж байгаа.

"Ёнми удаан ид.Чи хахах нь байна" хатагтай Пак ийнхүү хэллээ."Ах чинь ч бас өнөөдөр найзуудтайгаа усан парк явна.Чиний найзууд бас түүний найзууд хамт явах юм уу?" хэмээн ноён Пак асуув.

"Би яагаад ижил хүйстэнүүдтэй хамт явдаг юм?" Ёнми хэлээд усаа уун,гэрээсээ гарлаа.

Таван залуус Сынхүний ван дотор хүлээж байлаа."Өглөөний мэнд" Ёнми инээмсэглэн тэдэнтэй мэндлэн суув.Тэрээр Тэхёны хажууд суулаа.Жолоо барин явах Сынхүны хажууд Сынюн суух бол Мину,Жинү нар хамтдаа суусан байлаа.

"Сайхан амарсан уу?" Тэхён түүнээс асуув."Тийм ээ" Ёнми хариуллаа."Залуусаа Эксогийнхон ч бас усан парк явна"

"Юу? би тэднийг үзэн яддаг" хэмээн Жинү хэллээ.Эксогийнхон түүнийг охин шиг харагддаг болохоор үргэлж дээрхлэж байсан юм.

"Тэд бидэнтэй ижилхэн усан парк руу явахгүй л гэж найдацгаая" хэмээн Сынюн хэллээ.Гэхдээ тэдний машины ард Эксогийн хоёр машин даган явж байгаа гэдгийг тэд мэдсэнгүй.

Цаг явсаны эцэст тэд хүрэх газартаа ирлээ."Ёнминаа бид хувцасаа солиод энд ирье.Чи ч бас энд ирээрэй за юу?" Мину түүнээс асуулаа.Ёнми толгой дохиод охидын хувцас солих өрөө рүү явав.

Ёнми хар хөх өнгийн хоёр хэсэг усны хувцасаа өмсөөд хувцас солих өрөөнөөс гарлаа."Ёнми" хэн нэгэн түүнийг дуудсаар тэрээр баруун тийш харлаа.Тэрээр Эксогийн 12 залуус түүнийг зүглэн ирж байхыг харах нь тэр.

"Hey дүү минь" хэмээн Чанёол хэлэв.Бусад 11 залуус түүнийг биеийг ширтэх аж.Сэүн шүлсээ залгин "Вуав түүний биеийг хар даа.Хуримыг дараа тэр минийх" хэмээн тэр Каид хэлж байв.

"Намайг мэддэг юм шиг битгий царайлаарай.Залуус намайг хүлээж байгаа" хэмээн хэлээд цааш явах нь тэр."Бурхан минь,тэр секси юм аа" хэмээн Бэкхён хэлэв."Яа" хэмээн Чанёол орилоод "Битгий түүнд ойртоорой" хэмээн тэдэнд анхаарууллаа.

"Юу ингэтлээ удаан цаг аваав?" Сынхүн Ёнмигээс асуулаа."Эксо энд ирчихэж" Ёнми хэллээ.

"Яагаад бүх газраас энд гэж? магадгүй охид хайх гэж байх л даа " Жинү хэлэн,дургүй нь хүрэх ажээ.Тэхён зүгээр л Ёнмиг ширтэж байв.Тэр нүдээ ч цавчсангүй.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now