TWENTY SEVEN

4.3K 239 57
                                        

Дараагийн өдөр нь Ёнми сэрэн өнөөдөр Сэүн тэр хоёрын салах өдөр гэдгийг мэдсэнийхээ дараа эрч хүчээр дүүрэн байлаа.Гэхдээ тэрээр өглөөний цайн дээр ирэхэд урам хугаралт бүрхэн авав.

"Ёнминаа,гарын үсгээ зурчих.Ноён Хун энийг Сэүний гэрт аваачиж өгнө.Бас санаа зоволтгүй дээ Чанёол түүнтэй хамт явна.Үнэхээр уучлаарай,бид өнөөдөр Япон явах ёстой" ноён Пак хэлэх ажээ.

"Зүгээр ээ,эцэст нь би салж байна" Ёнми чимээгүйхэн хариулав."Ээж нь японоос ирээд чамтай байна аа амлаж байна" хатагтай Пак хэллээ.

"Зүгээр ээ" Ёнми хариулна.Ёнмид ээж нь амлалтаа биелүүлэхгүй юм шиг санагдаж байв."Одоо сургуульдаа яв даа.Болгоомжтой байгаарай хмм?" хатагтай Пак хэлэхэд Ёнми эцэг эх рүүгээ харахгүй толгой дохив.Удахгүй Ёнминий эцэг эх нь явах гэж байгаа болохоор тэр сэтгэлээр унах ажээ.

Тэрээр сургууль дээрээ сэтгэлээр унасан царайтай ирэх бөгөөд Тэхён бүх зүйлийн талаар мэдэх болохоор юу ч асуулгүй,зөнгөөр нь орхилоо.

"Убба,яагаад та юу ч хэлэхгүй байгаа юм?" Ёнми асуух ажээ.

"Чи сэтгэлээр уначихсан байгаа болохоор" Тэхён хариулав.Тэд ангидаа сууж байв.

"Мэдээж,би сэтгэлээр уначихсан байна.Эцэг эх маань намайг салах өдөр явж байгаа.Бас удахгүй би чамтай гэрлэнэ" Ёнми хэлэн,Тэхён рүү харлаа.

"Үнэндээ үгүй ээ,бид гэрлэхгүй"

"Юу? гэхдээ өчигдөр аав таныг миний сүйт залуу гэж хэлсэн шд"

"Тэр чинь зүгээр л эрт чамайг салгах арга байсан юм.Хэрвээ ноён У салахыг зөвшөөрөхгүй бол чи үүрд Сэүнтэй байна" Тэхён хариулав.Ёнминийг ямар нэгэн зүйл хэлэхээс өмнө багш орж ирэн,хичээлээ эхэллээ.

Бүхэл өдөржин тэд дээрхлүүлсэнгүй.Ёнми энийг хачин гэж бодсон ч тэд тайван сурч чадах болохоор жаргалтай байлаа.Бас тэрээр Сэүнийг ч бууж өгсөн хэмээн бодож байв.Гэтэл хичээлийн дараа бүх зүйл буруугаар эргэх нь тэр.

Ёнми ангидаа эд зүйлсээ баглах ажээ.Тэхён,Сынюнтэй физикийн багшаас ямар нэгэн зүйл авахаар явсан болохоор тэр ганцаараа байгаа юм.Тэрээр ямар нэгэн дуу сонссоор үүд рүү харлаа.

Нана ардаа 6 залуустай зогсож байх нь тэр.Тэдгээр залуус Эксо,Виннер шиг нэг бүлэг гэдгийг Ёнми мэднэ.Тэд бол Cross Gene.Тэрээр тэднийг үл тоон,гарах гэхэд хамгийн бага нь болох Ёнсок түүнийг барих нь тэр.Тэр бол Ёнмид сэтгэлээ илчилж байсан залуусын нэг юм.

잘못된 사람 "COMPLETE"Donde viven las historias. Descúbrelo ahora