-Сэүний талаас-
Би Ёнмиг Тэхёнтэй явахыг харсаныхаа дараа сургууль руу хөдөллөө.Тэр намайг харсан нь сайн хэрэг.Би цааш хөдлөхөөр шийдсэн.Би сайн сурч,эцэг эхийнхээ сайн хүү нь болох болно.Тэгвэл би бизнестэй анхаарлаа хандуулаад дараа нь эмэгтэйчүүдтэй уулзаж болно.
Би сургууль руу алхсаар хүн бүр намайг муухай харан угтлаа.Тэд намайг үзэн ядаж,би сургуулийн хаан гэсэн нэр хүндээ алдсан.Муухай харах хацрыг үл тоон анги руу явж байхад жижигхэн охин намайг мөргөх нь тэр.
"Аааш эхний өдөр бас аль хэдийн энэ шүү" өнөөх охин бувтнана.Би түүнд босоход нь туслан,тэрээр босон баярлалаа гэж хэлэхээр над руу харахад нь би хөлдөж орхилоо.Тэр жижигхэн хамар,жижигхэн нүд,улаан уруултай үнэхээр хөөрхөн юм.Би түүнийг сургууль дээр харж байгаагүй юм байна.Тэр шинэ сурагч байх.
"Б.баярлалаа.Надад 12B анги хаана байдгийг харуулж болох уу?" охин асуув.
"За.Би 12B ангид сурдаг.Намайг У Сэүн гэдэг.Чи Сэүн гэж дуудаж болно оо" би өөрийгөө танилцууллаа.
"Аан,намайг Кан Жини гэдэг" хэмээн хэлээд инээмсэглэн намайг бага зэрэг улайлгаж орхилоо."Явах уу?" би түүнээс асуухад тэр толгой дохиод миний араас явлаа.
Биднийг анги руу алхаж байхад 4 залуу зогсоох нь тэр.Энэ Виннер байсан юм."Жини чи түүнтэй юу хийж байгаа юм?" Сынюн миний ард байх Жинигээс асуулаа.
"Аан би Сэүнээс ангийг маань харуулаач гэж асуусан юм"
"Чи намайг дуудах хэрэгтэй байсан юм.Бас түүнээс хол бай" Сынюн Жинигийн гарнаас татан надаас холдуулах нь тэр.Би Жини,Сынюн хоёрыг болзож байгаа хэмээн бодон урам хугарав.
Би анги руугаа очин Тэхён болоод Ёнминий суудаг байсан суудалд суулаа.Тийм ээ,би багш нараас ганцаараа суухыг асуусан юм.Хүүхдүүд орж ирсэний дараа багш орж ирэн Жиниг өөрийгөө танилцуулахыг асуулаа.
"Сайн уу? намайг Кан Жини гэдэг.Миний англи нэр Ами Кан.Намайг Жини гэж дуудахад би дуртай.Бас би Сынюний үеэл нь.Та нартай найзууд болно гэж найдаж байна" хэмээн тэрээр дур булаам хоолойгоор өөрийгөө танилцууллаа.Хөвгүүд түүн дээр ухаанаа тавин надад яг л тэр Ёнмигийн оронд орон хатан болсон шиг санагдаж байв.
"За Жини,чи үеэлээсээ илүү бусадтай найзууд болох хэрэгтэй болохоор Сэүний хажууд сууж болно" ангийн багш хэлээд ангиас гаран явлаа.
Жини хажууд минь ирэн суув.Түүний гар үл ялиг гарыг минь цохих нь тэр.Бие минь хатууран,би бага зэрэг баруун тийшээ боллоо.
Нөгөө талаас Сынюн намайг түүнд юу ч битгий хий хэмээн хэлэх шиг ширтэж байхыг мэдэрч байлаа.Гэхдээ үргэжлүүлэн надтай ярисаар Жини юу ч мэдсэнгүй.Би ч бас инээмсэглэн,түүнтэй яриа өрнүүлнэ.Би яагаад ингэж мэдрээд байгаа юм?
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
