SIX

7.1K 381 38
                                        

-Тэхёны талаас-

Ёнмигийн сүйн ёслолын үдэшлэг өнөө орой болно.Тэр намайг урисан ч би явахгүй.Би нэгэн охинд дурлаж,тэр охин миний үзэн яддаг залуутай гэрлэх гэж байгаа нь анхны удаа.

Залуус дахиад л хайрын тухай кино үзэж,би ч бас тэдний хажууд суун үзэж байлаа.Тэд кинондоо ороод намайг анзаарсангүй.Эцэст нь кино цагийн дараа дуусан тэд одоо л намайг анзаарлаа."Хөөх чи энд сууж байна,юу болоов?" Сынюн асуулаа.Би эхэндээ эргэлзэн "Ёнми гэрлэх гэж байгаа"

"Юу?" тэд нэгэн зэрэг орилох нь тэр.

"Хэнтэй?" Мину асуун "Сэүн" хэмээн би хариуллаа.

"Чи юу гэдгийг мэдэх үү? Тэд үүрд мөнх хамт байна гэж бодохгүй байна.Сэүн бол playboy,тэр шөнө бүр танихгүй охидыг шаана гэдэгт итгэлтэй байна.Ёнми түүнд сайн болохгүй бас тэд сална " Жинү энгийнээр л хариулав.

"Ёнми түүнд сайн" хэмээн намайг хэлэхэд тэд хариулсангүй.Би зүгээр л эргэн өрөө рүүгээ явлаа.Тэр тэнэгүүд надад тусалсангүй.Намайг орон дээр хэвтэх үеэр Ёнми залгах нь тэр.

"Убба та маргааш ирэх үү?" Ёнми асуулаа.

"Би явж чадна гэж бодохгүй байна.Би сайнгүй байна л даа гэхдээ сайхан харагдаарай за юу? чи сайн хүнтэйгээ гэрлэж байгаадаа үнэхээр азтай"

"За тэгвэл сайхан амраарай убба"

"Сайхан амраарай" хэмээн хэлээд утсаа тасаллаа.Уучлаарай Ёнминаа,чамд худлаа хэлсэнд.

-Ёнминий талаас-

Сэүн намайг үнссэн.Үнэхээр үнссэн.Гэхдээ тэр playboy шүү дээ.Сэүн надаар тоглож байгаа юм болов уу? Би унтаж чадсангүй.Босон Тэхён убба залгахаар шийдлээ.Бас юу гээч? Тэхён убба өвчтэй байгаа бас маргааш сүй тавих ёслол дээр минь оролцож чадахгүй.Би түүнийг өвдсөнд нь түүнийг буруутгаж чадахгүй шүү дээ.

-Зохиогчийн талаас-

Дараагийн өглөө нь Ёнмиг бууж ирэхэд ноён,хатагтай Пак мөн Чанёол нар өглөөнийхөө цайг ууж байлаа.Тэд Ёнминий царайг хараад цочирдох нь тэр."Чи өвдчихсөн юм уу?" хатагтай Пак асуулаа.

"Би хангалттай унтаагүй юм аа" Чанёол түүн рүү сэжигтэй харцаар харан "Сэүн та хоёр ямар нэг зүйл хийсэн юм уу?" хэмээн асуун Ёнмиг будаандаа хахахад хүргэх нь тэр.Хатагтай Пак яаран,Ёнмид ус авч өглөө.

"Чи үнэхээр түүнтэй нэг зүйл хийсэн байна"

"Үгүй ээ,би юу ч хийгээгүй.Та Сэүнээс ч асууж болно" хэмээн Ёнми хэлээд хурдхан шиг өглөөний цайгаа угаад өрөө рүүгээ гүйлээ.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now