ELEVEN

8K 299 22
                                        

Хичээлийн дараа Ёнми,Тэхёнтэй сургуулийн хаалга руу алхаж байлаа."Ёнмин,чи намайг хаашаа авч яваа юм?" Хэмээн Тэхён түүнээс асуулаа.

"Дара онни бид хоёр өнөөдөр гадуур гарна.Гэхдээ хэрвээ чамайг ч цуг авч явбал Дара онни дургүйцэхгүй гэдэгт итгэлтэй байна"

Ёнмиг Тэхёнд нь ч бас санаа тавьж байгааг мэдэхдээ тэрээр инээмсэглэлээ.Энэ хэдий нөхөрсөг санал ч гэлээ Тэхён баяртай байсан юм.Тэхён,Ёнми хоёр Дараг ирж авахыг нь хүлээн зогсож байхад Эксогийн залуус харах нь тэр.Гэхдээ Сэүн л ганц тэдний зүг очсон юм."Хаашаа явж байгаа юм Ёнми?" Сэүн Тэхён руу харах хоорондоо Ёнминээс асуув.

"Дара онни бид хоёр гадуур гарна.Тэгээд Тэхён убба сайнгүй байгаа болохоор би түүнийг хөгжөөхөөр авч явж байгаа юм"

"Би ч бас явж болох уу?" хэмээн Сэүнийг асуухад Ёнми толгой дохив.Удалгүй Дара ирлээ.

"Хөөх бидэнд явах их хүн байгаа юм байна.Санхён ч бас хамт явахаар шийдсэн.Ах чинь хаана байгаа юм?" Дара Чанёолыг хайн,Чанёол Дара болоод Санхёныг хараад тэдэн рүү очлоо.

"Нүүна удаан уулзаагүй юм байна шүү хён ч бас" Чанёол тэдэнтэй мэндэллээ."Чанёол бидэнтэй нэгдээч! Бид гадуур гарах гэж байна" Дара Чанёолыг ч бас урих нь тэр."За"

"Гайхалтай.Зарим нь Чанёолын машинд сууж яв.Бусад нь Санхёны машинд сууж явна.Би Санхёны машинд Тэхёнтэй явна." Дара Тэхёнд сэтгэлтэй байгаа нь илэрхий зүйл хийж байлаа.

"Би машинаа авчраагүй" Чанёол хэлэх нь тэр.

"Сэүний машин яаж байна?" Дара ийнхүү Сэүнээс асуулаа.

"Аан,ммм...Лухан хён,Каи хоёр миний машиныг аваад явчихсан"

"Зүгээр ээ,бид нэг машинд багтаж болно" Хэмээн Дара хэлэх ажээ.

Санхён жолоо барьж,Чанёол Санхёны хажууд суулаа.Машин арын суудалд 3 хүн ч багтахааргүй жижигхэн ажээ.Эхлээд Тэхён сууж,Дара өвөр дээр нь суух гэхэд Тэхён зөвшөөрөөгүй ч Дара хүчээр суусан юм.Ёнми Сэүний өвөр дээр суух нь тэр.Ёнми Сэүний өвөр суух үнэхээр тухгүй байх ажээ.Тэрээр удахгүй очих ёстой газартаа очно хэмээн найдаж байлаа.Гэхдээ Дара тэднийг хаашаа авч яваа юм бол?

"Дуу дуулцгаая! Тэгэх үү?" Дара зөвлөв."Нүүна Тэхён,Ёнми хоёрыг ямар тухгүй байгааг харахгүй байна уу?" Санхён эгчдээ хэлэх ажээ.Энэ үнэн.Дара Тэхёны өвөр дээр сууж байгаа болохоор Тэхён ичиж байлаа.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now