SURPRISE 3

9K 390 40
                                        

5 жилийн дараа...

"Ёнми,болгоомжтой.Битгий гүй" Тэхён сүйт бүсгүй бас сайн найзаа дуудах ажээ.Ёнми 3 сартай жирэмсэн бөгөөд Тэхён энэнээс илүү жаргалтай байгаагүй билээ.Тэд энэ өдөр Сөүл рүү явах болохоор Ёнми үнэхээр догдолж байлаа.

"Убба,би үнэхээр догдлоод байна" Ёнми орилон,үсэрч эхэллээ."За за,одоо догдлохоо болио.Бурханыг бодож чи чинь жирэмсэн шүү дээ" Тэхён ийнхүү хэлсэн ч Ёнми үргэжлүүлэн үсэрч байв.Тэхён түүнийг хоёр гар дээрээ өргөөд унтлагийн өрөө рүүгээ очин орон дээр зөөлөн хэвтүүллээ.

"Одоо амраад ав.Би чиний ачааг янзлачихна" хэмээн Тэхён хэлээд Ёнминий уруул дээр үнсэхэд Ёнми толгой дохиод түүнийг гаран явахыг харлаа.

Тэхён эхлээд Ёнминий цүнх их цаг авахаа болохоор өөрийнхөө цүнхийг баглалаа.Хэсэг зуур Ёнминий унтаж байгааг харна.Хоёр ачаагаа янзалж дуусаад өрөө рүү очин Ёнмиг зөөлөн дуудан сэрээлээ."Ёнминаа сэрээрэй.Бид онгоцны буудал руу явахдаа бэлдэх хэрэгтэй" хэмээн шивнэв.

"За" Ёнми босон суугаад нүдээ нойрмог гэгч нь нухах ажээ.Тэрээр орноос босон усанд орохоор угаалгийн өрөө рүү явлаа.Тэр зуур Тэхён орон дээр хэвтэн Ёнминий дуусахыг хүлээх аж.

Тэд хоёул бэлэн болоод онгоцны буудал рээ явлаа."Убба,Чанёол убба намайг жирэмсэн гэдгийг мэдээд яах бол?" Таксинд сууж байхдаа Ёнми ийнхүү Тэхёнээс асуув.

"Тэр намайг хайхрамжгүй байсаны төлөө цохих байх"

"Тийм ээ,бид хоёул согтуу байсан нь бидний буруу" Ёнми бувтнах аж.Тэхён толгой дохих зуур тэр шөнийн явдлыг бодож байлаа.

Солонгосд Чанёол үдэшлэгт бэлдэж байлаа.Тэрээр Ёнми,Тэхён хоёрыг энэ шөнө ирнэ гэдгийг мэдэх бөгөөд хэнд ч хэлээгүй юм.

Чанёолыг гэртээ ирэхэд эхнэр хүүхэд нь том өрөөнд сууж байв.Ёнминийг 5 жилийн өмнө явсанаас сарын дараа тэр Эринтэй гэрлэж хоёр жилийн дараа нь бяцхан охинтой болсон юм.

"Ааваа,та ирчихэж" Түүний охин Чанми аавынхаа энгэр рүү гүйлээ."За гүнж минь.Чи ээждээ төвөг удаагүй биз дээ?" хэмээн охиныхоо үсийг илнэ.

"Тийм ээ,Чанми сайн охин шиг байсан.Ааваа би орой Жэ уббатай уулзах уу?" Чанми өөрөөсөө хэдэн сараар ах Дарагийн хүүтэй уулзаж болох эсэхээ асуулаа.

Чанёолыг буйдан дээр суухад утас нь дуугаран тэрээр утасаа авлаа."Убба,би газардчихлаа" Ёнми дуугарах нь тэр."За ноён Ким.Би яг одоо тэнд очлоо"

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now