"Ёнминаа чи өнөөдөр гэртээ харихгүй юм уу?" Тэхён түүнээс асуулаа.
"Ээж бид хоёр дэлгүүр хэснэ" хэмээн Ёнми түүний хажууд хонгилоор явж байхдаа хариуллаа.
"Вуав ээж охины цаг"
"Ээж охин новш.Би зүгээр л ирээдүйн хадам аав ээждээ сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой.Тэгээд л сайхан даашинз өмсөх хэрэгтэй байгаа юм.Би эний төлөө л дэлгүүр хэснэ"
"За за би ээжийг чинь иртэл чамтай хамт хүлээе" Тэхён хэлээд тэд сургуулийн хаалганы хажууд хүлээж байлаа.15 минутын дараа Ёнминий ээж ирэв.
"Сайн байна уу хатагтай Пак?" Тэхён Ёнминий ээжтэй мэндэллээ.
"Сайн уу Жунхён,уулзаагүй удсан байна шүү"
"Би одоо явлаа,баяртай хатагтай Пак.Маргааш уулзья Ёнми" хэмээн Тэхён хэлээд цааш явлаа.
Ёнми болоод түүний ээж машиндаа суун ХХХ их дэлгүүр рүү хөдөллөө."Жунхён та хоёр үерхэж байгаа юм уу?" хатагтай Пак охиноосоо асуув.
"Яагаад хүн бүр ингэж асуудаг юм? эрэгтэй,эмэгтэй хүмүүс найзууд байж болохгүй юу?" Ёнми дургүй нь хүрсэн байртай хариуллаа.
Харин хатагтай Пак хариулсангүй.Хэрвээ тэр хариулах юм бол илүү их Ёнмигийн уурыг хүргэнэ гэдгийг мэдэж байсан юм.Тэд их дэлгүүр дээр ирэн машинаас буулаа.Ёнми ээждээ чирэгдэн явах аж.Дэлгүүр хэснэ гэдэг түүний зүйл биш.
Тэд хэдэн цаг дэлгүүр хэссэн ч төгс даашинз олсонгүй."Чи яагаад ийм өндөр юм?" хэмээн Ёнмигийн ээж түүнд хэллээ.Ёнми цаанаа ядарч бас одоо ч чирэгдэн явж байв.
"Авга эгчийн чинь дэлгүүр рүү явцгаая" хэмээн ээж нь хэлэн,тэд авга эгчийнх нь дэлгүүр рүү явлаа.Тэд алхсаар Ёнми үеэл эгч болох Пак Сандара даашинз хайж байгааг харав.
"Сайн уу Ёнми? удаан уулзсангүй шүү" хэмээн Сандара хэллээ.
"Тийм ээ" хэмээн Ёнми хариулав.Тэр зүгээр л дэлгүүр хэсэхээ дуусгаад гэр рүү гээ харихыг л хүссэн.Тэгвэл тэр унтаж болно шүү дээ.
"Одоо ч хүйтэн хэвээрэй байгаа юм уу?" Дара хатагтай Пакаас асуулаа.
"Тийм ээ,чи түүнд даашинз сонгож өгч болох уу? тэр энэ ням гаригт ирээдүйн нөхөртэйгээ уулзана"
"Тэгвэл тэр секси харагдах хэрэгтэй юм байна" хэмээн Дара хэлээд Ёнмиг даашинз хайхаар чирлээ.
"Онни битгий мөрөвчгүй даашинз сонгоорой" Ёнми хэллээ.
"Чи зүгээр л наанаа суугаад хүлээж бай.Би даашинз сонгоно"
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
