Хосууд эмнэлэг явсаныхаа дараа сургууль дээрээ ирлээ.Сэүн Ёнмид шатаар гарахад нь туслан,тэд анги руу орсоор хүн бүр тэднийг харж эхэллээ.Мэдээж тэд Ёнми,Сэүн хоёрыг яагаад оройтож ирсэнийг гайхаж байв.
Сэүн хардалт дүүрэн царайгаар тэдэн рүү харах хэн нэгнийг харахдаа ёжтой инээмсэглэлээ.Энэ Тэхён байсан юм.Тэрээр Ёнминий жижигхэн бэлхүүсээр тэврэх Сэүний гар руу харах ажээ.Тэр Ёнминий бэлхүүсээр тэвэрч чадах хүн байхыг хүсэж байгаа ч зөвхөн холоос харж л чадах хүн гэдгээ мэдэж байв.
Сэүн Ёнминийг суудалд нь суулгахад тусласаныхаа дара өөрийнхөө суудал руу явлаа.Ёнми суудлынхаа хамтрагч руу харан "Убаа,өчигдөр хаана байсан юм?" Ёнми түүний царай руу харав.
"Би сайнгүй байсан юм аа" хэмээн Тэхён хариуллаа.Тэр худлаа яриагүй.Ёнмид сүйн ёслолын үдэшлэгт очиж чадахгүй гэж худлаа ярисаныхаа дараа гэнэт толгой нь өвдөж,халуурсан юм.
"Өвдсөн өдрөөсөө хойш уу?" Ёнмиг асуухад Тэхён зөвхөн толгой дохин хариуллаа."Өрөвдөлтэй юм аа" Ёнми эгдүүтэй хоолойтой хэлэн,үсэнд нь хүрлээ.
"Чи яагаад хоцорсон юм бас Сэүнтэй хамт?" Тэхён бодол дотрох асуудалтаа гаргалаа."Өглөө би шагайгаа гэмтээгээд бас Сэүн намайг сургуульд хүргэж өгөхөөр ирсэн юм.Тэгээд ээж намайг эмнэлэг хүргээд өг гэж түүнд хэлсэн" Ёнми Тэхёнд ямар нэгэн буруу зүйл байгааг мэдэрч байлаа.
"Чи яагаад уурлаад байгаа юм?" Ёнми гараа Тэхёны мөрөн дээр тавив.Тэхён үл ялиг тайван биш байлаа.Тэрээр Ёнмид сайн гэдгээ мэдэгдүүлсэнгүй."Би санаа зовоод,чи хичээлдээ оройтож ирэх хүн биш гэх гэсэн юм" Тэхён ээрсээр хэлэв.Ёнми түүн рүү сэжигтэй харж байгаад орхихоор шийдэн,хичээлдээ анхаарлаа хандууллаа.
Ангийн нөгөө талаас Сэүн,Каи хоёр Тэхён,Ёнми хоёр руу харах ажээ.Тэд Ёнми болоод Тэхёны юу ярьж байгааг сонсоогүй ч Сэүний Ёнминийг Тэхёны үс болоод мөрөнд хүрэхийг харахдаа хардаж байв.
"Тэнэгээ,энэ хэдэн өдөр чамд юу болоод байгаа юм?" Каи Сэүнээс асуулаа.
"Надад? надад юу ч болоогүй ээ" Сэүн энгийнээр л хариулав.
"Чи энэ хэдэн өдөр Ёнмитэй хамт байгаа.Ах нар ч бас энийг чинь ойлгосон.Чи магадгүй Ёнмид сайн болчихсон юм уу?" хэмээн Каиг асуухад Сэүн багшийн самбар дээр бичих зүйлсийг нь харсаар зүгээр л инээмсэглэх ажээ.
-Өдрийн хоолны цаг-
"Хён,Сэүн Ёнмид сайн" Каи бусаддаа хэллээ.Хүн бүр чимээгүйхэн хоолоо идэх макнэ рүүгээ харав."Яа У Сэүн үнэн үү?" хэмээн Чанёол ширээний нөгөө талаас орилох нь тэр."Юу?"
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
