Ёнми аавынхаа хүсэлтээр Тэхёнтэй хамт гэр рүүгээ явлаа.Гэвч тэрэнд яагаад аав нь Тэхёнтэй уулзахыг хүссэнийг мэдсэнгүй.Удалгүй тэднийг ороход аав нь Ёнминийг өрөө рүү нь явуулаад Тэхёнтэй ганцаараа уулзахыг хүсэж байна гэсэн юм.
"Убба,аав тантай юуны талаар ярисан юм?" Ёнми өдрийн 10 дахь удаагаа Тэхёнээс асууж байлаа.
"Ёнминаа,энэ ертөнцөд чиний хэзээ ч хэлж болохгүй нууц гэж байдаг юм"
"Би таны сайн найз тэгэхээр та надад хэлэх ёстой" Ёнми том өрөөнд буйдан дээр суух хоорондоо хэллээ."Цаг нь биш ээ Ёнминаа" Тэхёныг ямар нэгэн зүйл хэлэх гэж байхад хонх дуугаран түүнийг таслаж орхив.
"Хэн юм бол?" Ёнми үүд рүү алхах хоорондоо асуулаа.Тэхён гүн бодолд орж байгаад босон "Ёнминаа, ээж аавыгаа дууд хурдлаарай" Тэхёныг хэлэн үүд рүү явах хооронд Ёнми дороо зогсон толгой дохив.
Тэхёныг хаалганд хүрэхээс өмнө үйлчлэгч хаалга онгойлгох нь тэр.Хаалганы өмнө У гэр бүлийнхэн зогсож байх бөгөөд ноён,хатагтай Пак нар том өрөөнд ирлээ.Ёнми тэдний ард зогсох бол Тэхён хачин гэгч нь зогсон,юу хийхээ мэдсэнгүй.У гэр бүл орж ирэн Тэхён явах гэхэд хатагтай Пак түүнийг зогсоох нь тэр."Хүү минь,би чамайг энд үлдээмээр байна"
"Ёнхи,яагаад Ёнми энд байгаа юм?" хатагтай У хатагтай Пак-с асуухад "Дотогш ороод ир,бид бүх зүйлийн талаар ярина аа" хатагтай Пак хариулах ажээ.У гэр бүл алхаж эхлэн,Сэүн Тэхён руу муухай харахад Сэжүн Сэүний толгой руу цохиж орхилоо."Чи аль хэдийн баригдчихсан болохоор наад жүжигээ болисон нь дээр" Сэжүн Сэүний чихэнд шивнэх аж.
"Убба,юу вэ?" Ёнми Тэхёнээс асуух аж.Бүгд буйдан дээр суух ажээ.
У гэр бүлийнхэн нэг буйдан дээр суух бол Тэхён,Ёнми Чанёол нар ноён,хатагтай Пак нарын буйдан дээр сууж байлаа.
"Ёнхи,чи охиндоо ямар ёс заасан юм? тэр яаж хүүг минь орхиод эцэг эхийнхээ гэрт амьдарч чаддаг байна аа?" хатагтай У Ёнми руу харсаар хэллээ.
"Хүү нь ээж шигээ юм" Ёнми шивнэн,Тэхён Чанёол хоёр тод гэгч нь сонсов.
"Ина,миний охиныг өвтгөсөн хүн нь танай хүү.Тэгэхээр би чамд ийм хүүдээ сохроор итгэх хэрэггүй гэж хэлнэ" хатагтай Пак уураа барьж чадахгүй байсаар орилоход ойрхон байв.
"Омо,ээжийг ийм байгааг харж байгаа нь анхны удаа" Ёнми дахин шивнэн,Тэхён сонсож чадлаа."Эцэг эх чинь чамд анхаарал тавидаг гэж би чамд хэлсэн шд" Тэхён хэлээд Ёнми руу харлаа.Сэүн суудлаасаа тэдэн рүү муухай харан,Сэжүн дахиад түүний толгой руу цохих нь тэр.
ВЫ ЧИТАЕТЕ
잘못된 사람 "COMPLETE"
ФанфикшнПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
