-Ёнминий талаас-
Би өглөө сэрээд,өглөөний цай уухаасаа өмнө ижилхэн зүйлсээ хийнэ."Өглөөний мэнд" хэмээн хүн бүртэй мэндлээд нэрстэй зөөлөн талхаа идэж эхэллээ."Ёнминаа ээж нь чамайг сургуулиас аваад дэлгүүр хэсъе.Чи уулзах хүмүүсдээ сайхан сэтгэгдэл үлдээх ёстой" хэмээн ээж хэллээ.Яагаад ээж надад юу ч хэлэхгүй байгаа юм бол? "Ээжээ хэрвээ та надад зүгээр л намайг ирээдүйн нөхөртэйгээ уулзана гээд хэлчихвэл энэ таныг алахгүй шдээ" би гартаа барих зөөлөн талх руугаа харан хоорондоо хэллээ.
"Би чамайг надад уурлана л гэж бодсон юм" ээж хэлэн,аав Чанёол убба хоёр зүгээр л суугаад биднийг сонсож байв."Би уурлахгүй ээ,хүүхэд байхаасаа л хойш би энэ зүйлд бэлэн байсан" гэж хэлээд савтай шоколадтай сүүгээ уулаа.Дараа нь Чанёол убба бид хоёр гаран,машиндаа суув.
"Эцэст нь чи их зүйл ярьлаа" хэмээн убба хэлэв.Би хариулалгүй,чимээгүй машиндаа сууж байв."Бас одоо чи намайг үл тоогоод байна.Ирээдүйн нөхөр чинь үнэхээр сайн залуу.Чамайг түүнд дурлана гэдэгт би итгэлтэй байна" убба ийнхүү хэлэхдээ миний ирээдүйн нөхрийнхөө тухай сонирхлыг минь хөдөлгөж орхив."Дурлах гэдэг миний зүйл биш" би түүнд худлаа хэлэв."Ямар ч байсан би энэ бямба гаригт Тэхён убба бас найзуудтай нь усан парк явна"
"Таван залуу нэг охин үү? хэрвээ ямар нэгэн муу зүйл болвол яах юм?" хэмээн убба асуув."Чиний найзууд,миний найзууд өөр.Миний найзууд playboy биш" хэмээн намайг хэлэхэд тэрээр дараа нь чимээгүй болох нь тэр.
Сургууль дээр ирэн,би машинаас буун хамаг хүчээрээ хаалгийг нь саван хаалаа.Чанёол убба араас минь орилохыг би сонсож байв.Тэр машинаа найз охиноо гэж боддог юм.
"Сайн уу" Тэхён убба надтай мэндэллээ."Сайн уу" хэмээн би хэлээд түүнийг тэврэн авлаа.Тэхён убба ч бас намайг тэврэв.Биднийг 12 хүн ширтэж байхыг мэдэрч байсан ч би үл тоон,Тэхён уббатай анги руугаа явлаа."Чанёол хён юу гэж хэлсэн юм?" хэмээн тэр надаас асуув."Намайг явж болно гэж хэлсэн" би худлаа ярих нь тэр.Хэрвээ би нууцаар явсан байсан ч тэр намайг зогсоож чадахгүй.
Тэхён убба бид хоёр суудалдаа суун уйтгартай уран зохиолын хичээл эхлэхийг нь хүлээж байв.Азаар багш зарим нэгэн хувийн шалтгаанаар байхгүй байлаа.Би Тэхён уббатай ярьж байв."Энэ ням гаригт завтай юу?" хэмээн тэр надаас асуув."Үгүй ээ,эцэст нь тэр өдөр ирж байна" би хэлэв."Ямар өдөр??" Тэхён убба юу ч мэдэхгүй байсааар надаас асуув.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
