TWENTY THREE

4.9K 231 45
                                        

Нана ч бас Тэхёнд уух зүйл өгч чадсан бөгөөд түүнийг чирэн Сэүний машин руу явлаа

"Чи яаж Тэхёнд уух зүйлийг нь өгч чадсан юм?" Нана арын суудалд Тэхёныг суулгаад өөрөө машин руу орж суусаар Сэүн Нанагаас асуулаа.

"Тэр миний бодсоноос тэнэг юм байна лээ.Тэр Ёнминий төлөө юу ч хийж чадахгүй" Нанаг ийнхүү хэлэхэд Сэүн инээмсэглэн уруул дээр нь үнсээд "Чи өнөө орой онцгой бэлэг авна" Сэүн түүнээс холдсоор хэллээ.

"Убба,тэднийг сэрэхээс өмнө хурдалцгаая" Нана хэлэн,Сэүн толгой дохиод хөдөллөө.

Жиён байшингийн эргэн тойронгоор яван Ёнминийг хайх ажээ.Виннерийнхэн ч бас Тэхёныг хайж байв.

"Яа,Кан Сынюн.Чи Ёнминийг харсан уу?" Жиён түүнээс асуух ажээ.

"Үгүй ээ,яасан? чи Тэхёныг харсан уу?" Сынюн ч мөн адил түүнээс хариу асуув.Жиён толгой сэгсрэн,Сынюн утасаа гарган,Тэхёны дугаарыг хийн залгаллаа.

Машинд Тэхёны утас дуугарахад Нана хурдхан шиг утасыг нь аван таслалаа.Оронд нь тэрээр мессеж бичиж орхих нь тэр.Би Ёнмитэй гэрт нь байна.Тэр сайнгүй байна.Та нар үдэшлэгээ дуусгаад гэртээ хариарай.Би өнөөдөр орой Ёнмитэй үлдэнэ.

Сынюн мессежийг уншин "Ёнми сайнгүй байгаа болохоор Тэхён Ёнминий гэрт байгаа гэнэ ээ"

"Гэхдээ Ёнми Сэүнтэй явсан шд.Тэгээд яаж Тэхёнтэй байх юм?" Жиын ийнхүү асуулаа.

"Магадгүй Сэүн Ёнмид ямар нэгэн зүйл хийсэн болохоор Тэхён Ёнмиг аваад явсан байх" Мину хэлэх ажээ.

"Тэрний зөв өө.Одоо явцгаая" Жинү нэмэн хэлээд тэд Жиёныг орхин явлаа.

Нана,Сэүн хоёр буудалд ирэн өрөө авахаар Ёнми,Тэхёныг машинд үлдээн хүлээн авах руу явлаа.Тэд өрөөгөө аваад Ёнми болоод Тэхёныг аван өрөө рүү орох нь тэр.Тэд Ёнми,Тэхён хоёрыг орон дээр хэвтүүлээд "Хурдлаад явцгаая" Нана хэлэх ажээ."Тийм ээ,Ёнминий хувцасыг тайлаад ганцхан дотоожтой нь үлдээ" Сэүн Нанад хэллээ.Тэрээр толгой дохин,Сэүний хэлсэнээр хийв.

Сэүн ч мөн адил Тэхёны хувцасыг тайлаад дотоожтой нь үлдээлээ.Нана Ёнминий хувцасыг тайлаад Тэхёны хажууд толгойг нь цээжин дээр нь тавих нь тэр.

Сэүн утсаараа зургийг нь аваад Нанатай хамт өрөөг орхин гарлаа.

Дараа өглөө нь Тэхёны толгой өвдсөөр сэрэх бөгөөд нүдээ нээхэд танихгүй газар байсан болохоор нүдээ нухан тэрээр буудалд байгаа гэдгээ мэдлээ.Мөн түүний хажууд Ёнми хэвтэж байгааг хараад нүд нь томров.Бас хоёул хувцасгүй байгаагаа ойлгосон юм.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now