-Ёнминий талаас-
Миний хамгийн шилдэг өдөр байлаа.Сэүн хэнийг ч авч явдаггүй нууц газар руугаа намайг авч явсан.Тэр надад сайн гэж бодож байна.Гэхдээ Сэүн бол playboy.Тэр над шиг гэнэн цайлган охинд сайн болно гэж бодохгүй байна.Plaboy нар явдалтай охидод дуртай биш гэж үү? Чанёол убба гэмгүй цайлган охидоос илүү явдалтай охидыг илүүд үздэг.
Би өнөөдөр Тэхён уббаг хараагүй болохоор түүн рүү залгасан ч тэрээр авсангүй.Дахин залгахад энэ удаа ч бас авсангүй.Хачин юм.
Би шүршүүрт ороод гарч ирэхэд ээж намайг оройн хоолонд дуудлаа.Хоолны ширээг тойрон,суудал руугаа явбал Чанёол убба намайг ширтэх аж.Би суудалдаа суугаад,өмнө минь байх шпагетти идэж эхэллээ.Гэвч гурван хүн намайг ширтэж байх шиг санагдан,дээшээ харвал ээж аав,Чанёол убба намайг ширтэж байх нь тэр.
"Юу?" Би тайван биш байлаа."Чамайг өнөөдөр хичээлээ тасласан гэж сонссон.Сэүнтэй хаа нэг тийш явсан биз дээ?" хэмээн ээж яг л цагдаа нар барисан сэжигтэнээ байцааж буй аятай асуулаа.
"Т.тийм ээ" би ээрч байв.Ээж аав намайг хичээл таслахад дургүй."Гүнж минь,би чамд хичээлээ битгий тасла гэж хэдэн удаа хэлэх хэрэгтэй юм? Бид хоёр чамайг сургах гэж хамгийн үнэтэй сургуульд мөнгө төлдөг" Энэ үнэн.Чанёол убба бид хоёр Сөүлийн баячуудын хүүхдүүдийн сургуульд сурдаг.
"Уучлаарай"
"Гэвч бид чамайг буруутгаж чадахгүй.Энэ Сэүний ч бас буруу.Ээж бид хоёр чинь энэ тухай ноён У-тай ярисан.Бид та хоёрт дахин боломж өгөхөөр шийдсэн" хэмээн аавыг хэлэхэд би хурдхан шиг толгой дохиод,үлдсэн шпагеттигээ идлээ.
Оройн хоолны дараа би өрөө рүү явлаа.Гэхдээ Чанёол убба намайг дагаж байсаныг би мэдсэнгүй.Хаалгаа хаах гэхэд тэр хөлөөрөө хөшин зогсоох нь тэр.
"Чи Сэүнтэй хаашаа явсан юм?" энэ л түүний надаас асуусан зүйл байв."Хэрвээ мэдмээр байгаа бол явж Сэүнээс асуу" хэмээн хэлээд Чанёол уббаг түлхэн гаргалаа.
-Зохиогчийн талаас-
Ноён У-гийн харшид ноён,хатагтай У нар Сэүнийг загних ажээ."Сэүнаа,чи яаж Ёнмиг авч явж чадав аа? бас та хоёр яаж зугтаж чадсан юм? харуул хаана байсан юм?" хэмээн хатагтай хэллээ.
"Уучлаарай" Сэүн үргэлж л эцэг эхийнхээсээ алга болдог.
"Сэүнаа,чамайг маш олон хичээлээ тасласаныг мэдэж байна.Гэхдээ яагаад Ёнмиг аваад явчихсан юм? чи тэр гэмгүй,цайлган охины хичээлийг нь бусниулж байна" Сэжүн нэмэн хэлэх ажээ."Тэгвэл та яагаад түүнтэй гэрлэж болохгүй гэж?" хэмээн Сэүн хэллээ.Тэр зүгээр л тэндээ зогсоод,эцэг эх болоод ахынхаа хэлэх зүйлсийг сонсож чадсангүй.
ESTÁS LEYENDO
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
