"Чи хаашаа явах гэж байгаа юм?" Эрин түүнээс асуулаа.
"Ноён Ким хувьцаа эзэмшигч надтай уулзахыг хүсэж байна" Чанёол эхнэртээ худлаа ярих нь тэр."Үдэшлэгний тухайд?" Эрин дахин түүнээс асуув."Та хоёр бэлдэж эхэлж болно оо.Би нар жаргахаас өмнө ирнэ ээ" Чанёол ийнхүү хэлээд Эриний асуултнаас бултан хурдхан шиг гаран явав.
Чанёол онгоцны буудал руу явах зуураа Тэхён,Ёнмид авсан байшингаараа дайран зогссон юм.
"Убба" Ёнми Чанёолыг хараад орилон түүн рүү гүйх нь тэр.Ах дүү хоёрыг тэврэлдэх хооронд Тэхён тэднийг жаргалтай гэгч нь харан зогсоно.
"Түүнд сайн анхаарал тависан биз дээ?" Чанёол Тэхёнаас асуулаа.
"Мэдээж хён"
Чанёол Ёнмиг дахин нэг удаа хараад гэдэс нь бага зэрэг том байгааг анзаарлаа."Ёнми,чи жирэмсэн юм уу?" Чанёолыг ийнхүү асуухад Тэхён,Ёнми нар нэгнээ харан хариулах эсэхээ мэдсэнгүй.
"Та хоёр миний машинд яг одоо.Тэхён нэг ачаа ав" Чанёод тэдэнд хэлэн,тэд толгой дохиод Чанёолын машин руу явав.
"За одоо тайлбарла" Тэднийг машинд суухад Чанёол ийнхүү хэлэх нь тэр."Би 3 сартай жирэмсэн" Ёнми хэлэв.
"Бид их сургуулиа төгсдөг орой бид согтуу байсан юм.Тэгээд л тэр жирэмсэн болчихсон" Тэхён тайлбарлав.
"Хэрвээ энэ архинаас болсон бол би та хоёрыг буруутгахгүй ээ.Бас өнөө орой үдэшлэгтэй гэдгийг та хоёр мэдэж байгаа" Чанёолыг асуухад тэр толгой дохив."Шинэ гэрт чинь стилистүүд байгаа тэд та хоёрт хувцаслаад бэлдэхэд чинь туслана.Би 7 цагийн үед та хоёрыг авхуулахаар жолооч явуулна аа" Чанёол хэлэх ажээ.
Тэднийг шинэ гэрт нь буулгасаны дараа Чанёол гэр рүүгээ явлаа.Чанёолын хэлсэн шиг тэнд стилистүүд байв.
7 цаг болон Чанёолын жолооч ирлээ.Ёнми өндөр өсгийт дээр явах хэцүү байсан болохоор Тэхёны гарнаас барин тэд машин руу алхана.
"Ёнми,энэ даашинз задгай биш үү?" Тэхён асуув.
"Энэ үү?"
"Тийм ээ,чиний хөх чинь төд удалгүй гарч ирэх гэж байгаа юм шиг харагдаад байна" Тэхён чимээгүйхэн хэлэв."Убба" Ёнми гоншигонон,тоглоомоор гар руу нь цохин авлаа.
Тэд үдэшлэг болох газар ирэн дотогш ороход хүн бүрийн нүд тэдэн дээр туслаа.Бас шивнэх аж."Ёнми,Тэхён хоёр эргээд ирсэн юм уу?"
Чанёол жижигхэн Чанмиг тэврэн,Эринтэй ярин зогсох ажээ."Ом,Чан убба.Энэ Ёнми биш үү?" Эрин түүнээс асуун,Ёнми Тэхёнтэй хамт ах руу явлаа.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
SURPRISE 3
Start from the beginning
