Бид үнэхээр их өлсөж байсан болохоор маш их хоол захиаллаа.Хоолныхоо дараа бид байрандаа ирэв.15 давхарт байрлах бөгөөд байрнаас харагдах байдал нь үнэхээр гайхалтай юм.Байр хоёр унтлагны өрөөтэй тус тусдаа хувийн угаалгийн өрөөтэй.Том өрөө үнэхээр том бас гал тогооны өрөө ч мөн том.

Хоёр унтлагны өрөө маш том хэмжээтэй ортой.Би тусдаа өрөөтэй болж байгаадаа жаргалтай байгаа ч Тэхён убба надтай нэг өрөөнд орохыг хүсэж байна гээд гоншигонож байлаа.

"Бид нэг өрөөнд байх нь юу нь буруу байгаа юм? бид өмнө нь хамтдаа унтаж байгаагүй биш шдээ" Тэхён убба маргах ажээ.

"Гэхдээ энд хоёр өрөө байна"

"Гэхдээ бид үерхэж байгаа бас би чамтай нэг өрөөнд унтмаар байна" Тэрээр гоншигононо.

"За яахав гэхдээ та миний зөвшөөрөлгүй юу ч хийхгүй шүү"

"Би бэлгэвч худалдаж авахгүйгээр хийхгүй ээ.Хэрвээ чи жирэмсэн болох юм бол бид буцаад Солонгос руу нисэх болно.Бид энийг хүсэхгүй байгаа биз дээ?" Тэхён убба ийнхүү хэлээд орон дээр үсрэн хэвтэх нь тэр.

"Вуа аль хэдийн диваажин санагдаж байна" Тэхён убба хэлэв.Би түүн рүү инээмсэглээд угаалгийн өрөө орлоо.Усанд ороод унтахаар буцаж гарч ирэн хувцасаа авж байхад Тэхён убба "Юу хийж байгаа юм?" тэрээр асууна.

"Би усанд орлоо" хэмээн хэлээд цүнхээ дараа задлахаар шийдлээ.

"Бид хамтдаа-"

Би түүний яриаг таслан "Үгүй ээ" би ганцаараа ормоор байна.

"Гэхдээ хамтдаа усанд орох чинь цаг бас ус хэмнэнэ"

"Гэхдээ үгүй" хэмээн би хэлээд угаалгийн өрөө орлоо.Мэдээж хаалгаа цоожлоно.

Шүдээ угаасаны дараа хувцасаа тайлан шүршүүр рүү орлоо.Хүйтэн биеэн дээгүүр минь гүйх нь намайг тайвшруулах ажээ.Гэхдээ энэ бүгд Тэхён уббаг хаалгаа тогшиход л дууссан юм.Тэр миний бодсоноос ч илүү дургүй хүрмээр юм.

Би түүнийг үл тоон хурдхан шиг усанд ороод хувцасаа өмсөөд хаалга онгойллоо.Тэхён убба бараг л угаалгийн өрөөний шалан дээр унан орж ирэх нь тэр.

"Ёнми,битгий унтаарай намайг хүлээж байгаарай за юу?" Тэхён убба надаас асуун би толгой дохиод том өрөө рүү явлаа.Лаптопоо аваад Чанёол уббатай Skype-р харицаж эхлэв.

"Тэнд бүх зүйл зүгээр үү?" убба асуун би толгой дохилоо."Тэхён хаана байгаа юм?" мөн үргэжлүүлэн асуух аж.

"Тэр усанд орж байгаа.Наана чинь бүх зүйл зүгээр үү?"

"Бүгд зүгээр байгаа бас та хоёрыг маш их санаж байна"

Бид утгагүй зүйлийн талаар Тэхён уббаг өрөөнөөс дуудахад л зогслоо."Ёнми,унтацгаая"

"Убба,би явлаа"

"Хмм за,та хоёр болгоомжтой байгаарай" Чанёол убба хариулах аж.

"За бас бүгдэд намайг тэднийг санаж байна гэдгийг хэлээрэй" хэмээн би хэлээд таслалаа.Log out хийгээд лаптопоо хаагаад өрөө рүүгээ аван оров.

Намайг өрөөнд очиход Тэхён убба аль хэдийн орондоо орсон байх ажээ.Тэр зөвхөн дотоожтойгоо байх нь намайг улайлгаж орхих нь тэр.

"Чи орой бүр намайг хагас нүцгэн харах болохоор улайх хэрэггүй" Тэрээр ёжтой хэлэх нь тэр.

"Би улайхгүйг хичээнэ ээ"

"Ёнми,Чанёол хён та хоёр юун тухай ярисан юм?"

"Бид зүгээр л ярисан.Тодорхой зүйлийн талаар биш ээ"

"За тэгвэл унт даа.Бид маргааш эрт сэрэх ёстой" Тэхён убба хэлээд духан дээр минь үнсэх нь тэр.

"Сайхан амраарай" намайг ийнхүү шивнэхэд Тэхён мөн сайхан амраарай хэмээн хэлээд гэрлээ унтраан бидэн дээгүүр хөнжилөө татан нөмөрлөө.Төд удалгүй би түүний хөнгөхөн хурхирахыг сонсов.Би өөрөө өөртөө инээчихээд зүүдний орон руу явлаа.














잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now