"Чи биднийг хувь тавилангаар учирсан гэж хэлэх гээд байгаа юм уу?" Тэхён түүнээс асууна.
"Тийм ээ"
"Тэгээд л энэ хүмүүс хувь тавилан бол хэрцгий гэж хэлдэг шалтгаан.Бидний эцэг эхийг хамтад нь авч одсон ч гэлээ" Тэхён эцэг эхийнхээ үхлийн талаар бодон хэллээ.Тэр Ёнминийг яаж мэдэрсэнийг мэдэж байв.Түүнтэй харицуулахад Ёнми хүчтэй харагдаж байна.Тэхёны эцэг эх нас барахад тэр тагтан дээрээс үсрэх гэж байхад нь ах нь зогсоож байсан юм.
"Ёнми хэрвээ би Сэүнийг цагдаад мэдэгдвэл чи дургүйцэх үү? Чи одоо түүнтэй гэрлээгүй бас эрх чөлөөтэй" Тэхён түүнээсийнхүү асуух нь тэр.
"Мэдээж,би дургүйцэхгүй гэхдээ эцэг эх нь түүнийг мөнгөөр шоронгоос гаргаад авчих нь гэдэгт итгэлтэй байна"
"Энэ л зорилго нь.Тэгвэл бүхэл ертөнц У гэр бүл ямар вэ гэдгийг мэдэж бас чамайг хүчиндсэн гэдгийг ч мэднэ шүү дээ"
"Тэгвэл хоёулаа Лондон явахаасаа өмнө цагдаад мэдэгдэцгээе"
Тэхён түүнтэй хамт маш олон зүйлд яарахыг хүссэнгүй.Бас Ёнми дотроо маш их жаргалтай байлаа.Тэхён алхаж байхдаа түүнээс зайгаа барьж явах бөгөөд энэ л Ёнминий хүссэн харилцаа байв.
Тэдний багш нь Ёнминий эцэг эхийн үхэлд уучлал хүсэн,Тэхёны гэмтэлд мөн адил уучлалт хүсэж байлаа.Тэд хоёул олон нийтийн автобус барин гэр рүүгээ харьж байв.Ёнминий гэр рүү.Эцэг эхийнх нь биеийг авчирч байгаа бөгөөд Ёнми эцсийн удаа харахыг хүссэн юм.
"Ёнми,хэрвээ Сэүн чамд сэтгэлээ илчилвэл чи юу хийх вэ?" Тэхён хаалга руу явж байх хоорондоо ийнхүү асуулаа.
"Хүлээж авахгүй"
"Чи дахиж түүнд сайн биш юм уу?"
"Одоо ч түүнийг гэсэн мэдрэмжийн бага хэсэг байна.Гэхдээ би тэр новш руу явмааргүй байна" хэмээн Ёнми хариулаад буйдан дээр Чанёол нэгэн охиныг тэвэрч байхыг харахдаа дороо зогслоо.
"Убба" Ёнми дуудах аж.Чанёол өнөөх охиноо тэврэхээ болин тэр хоёр руу харав.
"Та хоёр хичээлийнхээ цагаар юу хийж байгаа юм?" Чанёол тэднээс асууна.
"Би зүгээр л сургууль дээр баймааргүй байсан юм.Энэ хэн юм?" Ёнми охин руу харах хоорондоо ийнхүү асуулаа.
"Тэр Жон Эрин.Миний сүйт бүсгүй" Чанёол хэллээ.
"Аан сайн байна уу? Намайг Ёнми гэдэг,би уббагийн дүү нь"
"Намайг Тэхён гэдэг,би Ёнмигийн сайн найз нь"
"Бас удахгүй найз залуу болно" Ёнми нэмэн хэлэх нь тэр.
"Юу?" Чанёол асуух ажээ.
"Тэхён убба өнөөдөр надад сэтгэлээ илчилсэн.Гэхдээ одоохондоо намайг найз охин болооч гэж гуйгаагүй байгаа"
"Та хоёр явахаасаа өмнө сэтгэлээ миний дүүд сэтгэлээ илчлээд л бас Жэвон хён өнөөдөр залгасан.Та хоёрт Лондонд сургууль олчихсон гэсэн" Чанёол ийнхүү хэлэх ажээ.
"Бид хэзээ явах юм?" Ёнми асуулаа.
"Оршуулга бас бүх зүйл энэ долоо хоногт дуусна.Тэгээд дараагийн долоо хоногт та хоёр явна.Бас та хоёр их сургуулиа дуусгах хүртлээ тэнд байна гэхээр 5 жил болно" Чанёол тайлбарлах ажээ.
"Убба та хоёр хэзээ гэрлэх юм?" Ёнми асуулаа.
"Хоёр сар эсвэл магадгүй сарын дотор"
Лондон явах нь Тэхён,Ёнмид их тус болно.Тэд тэнд шинэ амьдрал эхлүүлээд болсон бүх зүйлийг мартана.Ёнми Тэхёнтэй жаргалтай байх болно оо.Би итгэлтэй байна бас Сэүн над дээр ирж уучлалт гуйна Чанёол тэдэн рүү харсаар бодох ажээ.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
TWENTY EIGHT
Start from the beginning
