"Юу вэ? тэгэхээр Сэүн убба бидэнд Ёнминий талаар худлаа хэлсэн гэсэн үг" хаа сайгүй иймэрхүү шивнэлдээн сонсогдоно."Уучлаарай,Тэхён болоод Ёнми талаарх цуурхал үнэн биш.Зураг болоод бүх зүйлийг би хийсэн юм.Тэгээд одоо та нарыг тэдэнд сайн хандана гэж найдаж байна" хэмээн Сэүн анги даяар мэдэгдэх нь тэр.
Яг бодсоноор Ёнми дээвэр дээр уйлан суух аж.Тэхён түүний хажууд суун тэвэрлээ."Убба,уучлаарай" Ёнми уйлах хоорондоо хэлнэ.
"Хүссэнээрээ уйл даа Ёнми" Тэхёнд цамц нь норох эсэх нь хамаа байсангүй.
"Убба,та миний төлөө их зүйл хийж байна" Ёнми хэдэн минутын дараа хэллээ.
"Учир нь чи миний сайн найз болохоор" Тэхён сэтгэлээ илчлэх хэрэгтэй эсэхээ гайхаж байлаа.
"Убба,хэдий болтол нуух гэсэн юм?" Ёнми түүнээс асуух нь тэр.
"Юу?"
"Убба,та надад сайн биш гэж үү?"
"Ёнми яаж-" Тэхёны яриаг таслан Ёнми уруул дээр нь үнсэх нь тэр.
Түлхэхийн оронд Тэхён өөртөө татан бэлхүүсээр нь тэврэхэд Ёнми хүзүүгээр нь тэврэх ажээ.Тэд амьсгалахын тулд үнсэлтээсээ саллаа.Тэхён түүнийг дахин тэврээд "Ёнминаа,чи миний 2 жилийн турш хайрласан охин" хэмээн сэтгэлээ илчлэх аж.
"Мэднэ ээ бас убба надад таныг хайрлах цаг хэрэгтэй.Гуйя надад цаг өгчих" Ёнми хэллээ.
"Би чиний төлөө юуг ч хамаагүй хийнэ ээ" хэмээн Тэхён хэлээд түүнийг тавихыг хүссэнгүй.
"Гэхдээ би удахгүй өөр улс руу явна" Ёнми өглөө Чанёолын хэлсэн үгийг саналаа.
"Мэднэ ээ бас бид хамтдаа явна"
"Юу?"
"Энэ тэр өдөр ээж аавын чинь надтай ярисан зүйл.Бид хамтдаа Лондон явна" хэмээн Тэхён хэлээд хацрыг нь илж байв.
"Үнэхээр үү? тэгвэл би зүгээр ээ" Ёнми хэлээд "Убба,би гэр рүүгээ харимаар байна" хэмээн нэмэн хэллээ.
"Би ч бас.Гэртээ харих уу?" Тэхёныг асуухад Ёнми толгой дохиод тэд хоёул босов.
"Толгой чинь яасан юм?" Ёнми анги руугаа явж байх хоорондоо ийнхүү асуулаа."Би өчигдөр зодолдсон юм аа" Тэхён хариулав.
"Убба,та биднийг хосууд гэж бодохгүй байна уу?" Ёнми түүнээс асуух аж.
"Бид одоохондоо хосууд биш Ёнми" Тэхён засан хэллээ.
"Үгүй ээ,бидэнд ах байгаа.Бидний эцэг эх дахиж энд байхгүй.Бид сайн найзууд.Бас бид нэгнээ үнэхээр сайн мэддэг" Ёнми толгойдоо байгаа зүйлээ хэллээ.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
TWENTY EIGHT
Start from the beginning
