"Хараал ид,намайг тавь" Ёнми гараа авахаар хичээж байлаа."Залуусаа,миний өглөө хэлсэн зүйлийг хий" хэмээн Нана хэлээд нэг ширээн дээр суув.

Нөгөө талаас Тэхён BTOB гэх бүлгийн залууст зодуулах ажээ.Тэр хүчгүй байх бөгөөд Сынюн хаашаа явсаныг гайхна.Тэхёны толгой бэйсболын цохиураар цохиулсанаас болоод цус гарах аж.Тэрээр газар хэвтэн,залуус түүнийг өшиглөж байлаа.

Хагас цагийн дараа залуус яван хөвгүүд Тэхёныг орхин явахаар болж хамар уруулнаас нь цус гарна."Аан нээрээ Нана чамд хэлээрэй гэсэн юм.Явж найз охиноо авар" тэдний бага болох Ёнжэ ийнхүү хэлээд бүлгийнхээ залуустай цааш явлаа.

Тэхён зөв ч алхаж чадахгүй.Гэхдээ хүндхэн зогсон,анги руугаа доголон явав.Гэтэл түүнийг ангид ирэхэд бүх зүйл болж дууссан байв.6 залуус Ёнмиг хүчиндээгүй гэхдээ түүний нууц газарт нь хүрсэн байсан юм.Ёнми газар нүцгэн ухаангүй хэвтэнэ.Залуус хаана ч харагдахгүй байх бөгөөд Нана одоо ч ширээн дээр суун Ёнминий зургийг авч байх нь тэр.Тэхёныг орж ирэхэд Нана утасаа халаасандаа хийгээд гаран явлаа.Тэхён Ёнминий хажууд өвдөглөн суугаад цустай гараараа хувцасыг нь өмсгөн утасаараа Виннерийн залуусыг дуудах аж.

Чанёол Ёнмиг авахаар сургууль дээр ирлээ.Гэтэл тэр цагийн дараа ч гэсэн гарч ирсэнгүй.Тэрээр санаа зовон,машиндаа суун утас руу нь залгаллаа.Ёнминий оронд Тэхён утасыг нь авав.

"Хён,Ёнми ухаан алдчихсан.Ямар нэгэн зүйл буруу болоод......"Тэхён ч бас ухаан алдсаар Чанёол дахин хоолойг нь сонссонгүй.

Сынюн Ёнмиг Чанёолын машинд авчиран,бусад гурав нь Тэхёныг Жинүгийн машинд суулган эмнэлэг рүү явлаа.Тэхён дотроо гэмтэлтэй байсан болохоор маш их цус алдсаар тэд санаа зовж байв.

Ёнминийг сэрэхэд аль хэдийн гадаа харанхуй болсон байх ажээ.Байшин анир чимээгүй.Тэрээр Чанёолын өрөө рүү очин,дотор уйлж байхыг сонслоо.Тэр санаа зовон,хаалгийг онгойлговол Чанёол өрөөний буланд суун сэтгэл зүрхнээсээ уйлж байх нь тэр.

"У.убба яагаад уйлаад байгаа юм?"

"Ё.Ёнминаа аав ээж хоёр...нас барчихлаа"

"Юу?" Ёнми сонссон зүйлдээ итгэж чадахгүй,дахин нэг удаа асуулаа."Тэд нас барчихсан" Чанёол ийнхүү уйлах ажээ.Ёнми хөлдөж орхилоо.Түүний нүдэнд нулимс цийлэгнэн итгэж чадсангүй."Я.яаж?" Ёнми уйлж эхэллээ.

"Тэдний онгоц сүйрчихсэн" Чанёол хариулав.

Тэдний эцэг эхийг үхлийн дараа Ёнми яг л үхсэн мэт санагдах ажээ.Бүхэл шөнөжин уйлан ганц ч цурам хийсэнгүй.Тэрээр өөрийгөө хайчаар зүсэх гэж хичээсэн ч үгүй ээ тэрэнд нэг санаа байсан юм.Тэр Нана болоод Сэүнд бүх зүйлийнх нь хариуг төлүүлнэ.Тэр түүнийг дээрхлэсэн хүмүүстэй тэмцэнэ.

Дараагийн өдөр нь Ёнми сэрэн усанд орлоо.Тэрэнд одоо ямар харагдаж байгаа нь хамаа байсангүй.Тэрний хүсэж буй зүйл бол түүнийг дээрхлэсэн хүмүүсийг алгадах.

Тэрээр доошоо буухад Чанёол чимээгүйхэн өглөөний цайгаа ууж байлаа.Байшин үхсэн мэт чимээгүй байх аж.Хэн ч үл дуугарна.Үйчлэгчид ч чимээгүй ажлаа хийнэ.

Ёнми ахынхаа царай руу харвал тэр ямар ч нүүр хувиралгүй байв.Амьгүй.Ёнми ахыгаа ч бас өөр шиг нь байдалтай байгаа гэдэгт итгэлтэй байлаа."Ёнми,сургуульдаа явцгаая" Чанёол хэлэх бөгөөд хоолой ч бас амьгүй сонсоглож байв.Ёнми толгой дохин,бослоо.

"Ёнминаа,убба нь дараа долоо хоногт компаниа авч явна.Би чамайг гадаададсургуулиа төгсөөсэй гэж хүсэж байна"

"За" Ёнми ардаа бүх зүйлээ орхиод явахыг хүссэн.Гэхдээ түүний тархинд Тэхён бодогдож байв.

"Ёнминаа,болгоомжтой байгаарай" Чанёол түүн рүү харан хэллээ.Их гарз хохиролын дараа төрсөн ах дүү л нэгэндээ байгаа шүү дээ.Ёнми толгой дохиод сургууль руугаа оров.





잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now