"Ноён У,бид удахгүй энэ гэрээг дуусгах хэрэгтэй гэж бодож байна.Дахиж би чамаар мөнгөө хулгайлуулж,хүүгээр чинь охиноо өвтгөж чадахгүй" ноён Пак ноён У-тэй бизнесийн харилцаагаа хадгалахыг хүссээр энгийнээр ярих аж.Гэтэл энэ удахгүй дуусах нь тэр.

"Би чамаас мөнгөө хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна.Гэхдээ миний хүү хэзээ ч охиныг чинь өвтгөөгүй.Харин танай охин хажууд нь байгаа новштой хүүг минь өвтгөсөн хүн." ноён У хэлэх аж.

"Хүү нь эцэг эх шигээ юм" Ёнми өмнөхөөсөө өгүүлбэрээ давтан хэллээ.

"Ааваа,Ёнми хэзээ ч Сэүнийг өвтгөөгүй.Өөр охидуудтай унтаж,өөрийнхөө хүүхдийг алсан нь Сэүн" Сэжүн дуугарах аж.

"Хар,хүү чинь чиний эсрэг байна" ноён Пак хэлэв.

"Тэр Сэүний хүүхэд гэсэн нотолгоо байхгүй бас Сэүн яаж,яагаад хүүхдээ ална гэж" хатагтай У дуугарна.

"Тэр Ёнминийг хүчиндсэн" Сэжүн хэлэх нь тэр.

"Юу? Ёнминаа,энэ үнэн үү?"

"Тийм ээ" Ёнми хөл рүүгээ харах хоорондоо хариулав."Сэүнаа,энэ үнэн үү?" хатагтай У Сэүнээс асуух ажээ.

Сэүн шүлсээ залгина.Түүний үзэн ядаж байгаа олон хүн байгаа болохоор тэр худлаа ярьж чадахгүй гэдгээ мэднэ.Мөн Сэүнийг худлаа ярьж байгааг ээж нь мэддэг гэдгийг ч мэднэ болохоор тэр урхинд орсон гэдгээ мэдлээ.Ганц сонголт бол бүх хүнд үнэнийг хэлэх.Сэүний аав түүнд юу ч хийж чадахгүй гэдгийг мэдэх болохоор.

"Тийм ээ" Сэүн бүх зүйлийг зогсоо хэмээн Ёнмид анхааруулсаар нүд рүү нь эгцэлж харах хоорондоо хариуллаа.Гэвч Тэхён Ёнмигийн гарыг атган,Сэүнд бууж өгөхгүй хэмээн хэлсээр Ёнми яаж ч чадсангүй.

Хатагтай У цочирдсоноос болоод ухаан алдахад ойрхон байх аж.Тэр хэзээ ч хүүгээ том гэмт хэрэг хийнэ гэж төсөөлж байсангүй.

"Ёнминаа,би-" хатагтай У нулимс дусаасаар дуугарч чадсангүй."Ээжээ,гэр рүүгээ явцгаая.Тэд гэрээ болоод салалтыг дуусгаг" Сэжүн ээждээ босоход нь тусласаар хэлэх ажээ.

"Сэжүн,явж машинаа бэлд.Би Ёнмитэй ярих хэрэгтэй байна" хатагтай У хэлэх нь тэр.Ёнми эцэг эх рүүгээ харвал тэд явж,ярилц гэсэн дохио өгнө.

Хатагтай У болоод Ёнмиг гадаа гарах хооронд бусад нь дотор бүх зүйлийг шийдэх гэж хичээж байлаа.

"Ноён У хүү тань хэргээ хүлээн зөвшөөрсөнөөс хойш тохиролцоог дуусгах тухай бодож байна уу?" ноён Пак ийнхүү асуулаа."Би өөрөө энийг шийдэж чадахгүй ээ.Хэрэг хийсэн нь миний хүү болохоос би биш" ноён У хэлэх нь тэр.

"Би шүүх рүү явж,Сэүний эсрэг гомдол гаргана.Хэвлэл мэдээлэлийнхэн мэдэхэд та болоод таны бизнесийн нэр хүндэд муу"

"Салалтыг 3 өдрийн дотор хийгээд,бизнесийг надад бодох цаг өгчих" хэмээн ноён У хэлээд бослоо.

Нөгөө талаас хатагтай У Ёнмитэй ярин уйлах ажээ."Ёнминаа,чи манай Сэүнийг орхимоор байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?"

"Би Сэүнд одоо ч сайн гэхдээ түүнтэй удаан хамт байж чадахгүй"

"Би явахаасаа өмнө чамд нэг зүйл харуулмаар байна" Сэүн хэлэн,утасаа гаргаж ирэн Тэхён болоод Ёнминий хамтдаа унтаж байсан зургийг ноён Пак-д үзүүлэх нь тэр.Гэхдээ тэр энэ зургийг хуурамч гэдгийг мэднэ.

"Ноён У,энэ хүүхэд новш биш.Тэр Ёнмигийн сайн найз бас удахгүй сүйт залуу нь болно" хэмээн Пак хэлэх нь тэр.

"Сэүний талаас"

Би гэртээ ирсэнийхээ дараа Нанаг дуудлаа.Би Ёнминийг өөрөөсөө салгахгүй.Яагаад гэдгийг мэдэхгүй ч би Ёнминийг явуулж чадахгүй нь.Бас хамгийн чухал нь Тэхёнд лав биш.

"Нана,чи яг одоо завтай байна уу?" би Нанагаас асуулаа.

"Тийм ээ,яасан? би гэрт чинь очих хэрэгтэй юу?" тэрээр намайг уруу татах гэж хичээж байв."Үгүй ээ,чи надад хийж өгөх хэрэгтэй зүйл байна" хэмээн намайг үгүй гэж хэлэхэд тэр урам хугарч байгааг нь би сонсож байлаа.

"Юу вэ? дахиад л Ёнми уу?"

"Тийм ээ,Ёнминийг дахиж зоригтой үйлдэл хийж чадахгүй болтол нь айлгахаар зүйл хийж чадах уу?"

"За" хэмээн Нана хариуллаа.

"Гэхдээ биеийг нь битгий өвтгөөрэй" би нэмэн хэлээд,утасаа таслалаа.

Би Нанад итгэж байна.Тэр Ёнминий биеийг өвтгөх юу ч хийж чадахгүй.Гэхдээ миний буруу.




















잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now