"Кёнсүү убба түүнд бүх зүйлийг хэлсэн.Тэр Сэүнийг алахад ойрхон байсан"
"Тэр новш хүртэх эрхтэй"
"Хммм...убба" хэмээн Ёнми хэлэн,ямар нэгэн зүйлийн талаар бодож байлаа.
"За?"
"Хэрвээ та үнэхээр хайртай хүнээ мартахыг хүсвэл юу хийх вэ?"
"Чи Сэүнийг мартахыг хүсэж байгаа юм уу?"
"Вуав убба үнэхээр миний талаар их зүйлийг мэддэг юм байна" Ёнми хэлэв.
"Одоо чиний энэ байгаа байдлаас бол чиний мартахыг хүсэж байгаа хүн Сэүн.Бас чамд олон хүн байсан ч Сэүн л байна"
Гэхдээ Ёнминий хариулахаас өмнө ээж нь оройн хоолонд дуудлаа."Убба,би доошоо буух хэрэгтэй байна.Дараа залгая,баяртай хайртай шүү" Ёнми хурдхан шиг хэлээд доошоо гүйлээ.
Шатны голд ирээд тэрээр Тэхёнд хэлсэн зүйлээ бодлоо.Би сая Тэхён уббад хайртай гэж хэлсэн үү? үгүй ээ хараал ид үгүй.Тэр буруу ойлгочихсон байх даа хэмээн Ёнми бодох ажээ.
"Гүнж минь,Сэүн чамд өөр ямар нэгэн зүйл хийсэн үү?" Ёнмиг суудалдаа суухад ноён Пак асуулаа."Тимй ээ,тэр Тэхён убба бид хоёрыг хамт унтдаг гэсэн цуурхал тараачихсан"
"Хараал идсэн новш.Би У-г ийм хүн гэж бодсонгүй" хатагтай Пак хэлэв."Одоо түүнийг хурдан салгацгаая" Чанёол хэллээ."Ёнминаа,чи салахыг хүсэж байна уу?" хатагтай Пак асуун Ёнми удаан бас сайн бодсоны эцэст хариуллаа."Тийм ээ"
Оройн хоолны дараа Ёнми нүүр гараа угаагаад ор руугаа явлаа.Тэрээр гэрлээ унтраах гэж байхад хатагтай Пак орж ирэв."Ээжээ,ямар нэгэн зүйл хэрэгтэй юу?" Ёнми ээжээсээ асуув.
"Үгүй ээ,ээж нь бяцхан гүнжтэйгээ ярилцмаар байна"
"Юуны талаар?"
"Бүх зүйлийн талаар" хэмээн хатагтай Пак хэлээд тэдний яриа эхлээд энгийн зүйлсийн талаар байсан ч дараа нь уйлж дууссан юм.
"Ёнминаа,чамайг эндсэний дараа ганцааранг нь орхиж явсанд орхиж явсанд ээжийгээ уучлаарай.Би үргэлж харамсах болно" хатагтай Пак ийнхүү хэлээд Ёнминийг тэвэрлээ."Ээжээ,зүгээр ээ.Би одоо зүгээр бас...." тэрээр ээжтэйгээ уйлсаар ярьж чадсангүй.
"Бас?" хатагтай Пак түүнээс асуулаа.
"Өнөөдөр орой надтай унтаач.Үнэхээр удсан байна" Ёнми хэлэн,тэврэлтнээсээ саллаа."Мэдээж,гүнжийнхээ төлөө юу ч хамаагүй хийнэ ээ" хатагтай Пак хэлэн,ор руу орон Ёнминий хажууд хэвтэв.
"Сайхан амраарай ээжээ" Ёнми шивнэв."Сайхан амраарай гүнж минь" тэд унтсаар хатагтай Пак хэллээ.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
TWENTY FIVE
Start from the beginning
