"Убба,боль" Ёнми тэдэн рүү очлоо.

"Хараал идсэн наана байж бай Ёнми.Энэ новш чамд сайн нөхөр болно гэж хэлсэндээ би харамсаж байна" Чанёол хэлэн,одоо ч түүнийг тасралтгүй цохих ажээ.

"Убба,боль.Та түүнийг алах нь байна.Гэр рүүгээ явцгаая хммм?"

"Энэ новш хүүхдээ алсаныхаа дараа үхэх эрхтэй" Чанёол дахин орилоо.

"Убба,боль гэр рүүгээ явцгаая гуйж байна" Ёнми орилох нь тэр.Ёнми анх удаа л ийнхүү орилж байгаа юм.Чанёол хийж байгаа зүйлээ болин,Ёнми руу харвал өвдөн хэвтэх Сэүн ч бас түүн рүү харлаа."Гэр рүүгээ явцгаая" Ёнми хэлээд өрөө рүүгээ гүйлээ.

Ёнми бүх зүйлээ баглаад доошоо буун Чанёол цүнхийг нь аваад тэд Сэүн рүү ганц ч удаа харалгүй байшинг орхилоо.

Ёнми ахынхаа машинд суун,тайвшран санаа алдах ажээ.Сэүний тоглоом дууслаа....

"Ёнминаа,ахын чинь хэлж байгаа үнэн үү?" хатагтай Пак түүнээс асуулаа."Тийм ээ" Пак гэр бүл том өрөөний буйдан дээр суух ажээ.

"Би итгэж чадахгүй нь ээ" хатагтай Пак шивнэсэн ч Чанёол,Ёнми болоод ноён Пак нар сонссон илт."Ханиа,хүүхдүүд ийм том зүйлийг талаар худлаа ярихгүй шүү дээ" ноён Пак хэллээ.

"Гэхдээ Сэүн 18 настай.Би өөрийн нүдээр түүнийг Ёнмид халамж тавьж байхыг харахад тэр яаж тэгэж чаддаг байна аа"

"Ээжээ,тэр бүгд чинь жүжиг" Ёнми хэлэх ажээ.

"Энэ үнэхээр нухацтай асуудал.Би ноён У-тэй энэ тухай мөн тохиролцоог дуусгах тухай ярина аа" ноён Пак хэлэв.

"Ааваа,яагаад тохиролцоог дуусгахаар шийдсэн юм?" Ёнми асуух ажээ.

"Ноён У манай бизнесээс мөнгө хулгайлж байгаа"

"Би У Сэүнийг алах хэрэгтэй байсан юм" Чанёол хэллээ.

"Чанёол,битгий ингэж ярь.Ёнми өрөө рүүгээ ор.Аав нь тэр байшингаас эд зүйлсийг нь авчруулна аа.Бас ноён Хун-с салах өргөдлийг авчих нь" ноён Пак хэлэх бол хатагтай Пак "Аавын чинь зөв.Ээж нь та хоёрт хоол хийнэ ээ тэгэхээр та хоёр явж сэргэ" хэмээн хэлээд гал тогоо руу явлаа.Ёнми дээшээ өрөө рүүгээ явав.

Тэрээр өрөөнд орж ирэн,хаалгаа түгжээд орон дээр хэвтлээ.Ямар ядаргаатай өдөр вэ хэмээн бодоод Тэхёнд энэ мэдээгээ хэлэхээр утсаа авав.Гэтэл олон мессеж мөн дуудлага,voice дуудлага ирсэн байгааг харлаа.Энэ бүгд Сэүнээс байх нь тэр.Тэрээр снсохгүйгээр voice дуудлагануудыг устган мессежнүүдийг нь уншиж эхлэх ажээ.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now