Тэр дүрэмт хувцасаа тайлахад аль хэдийн ванн усаар дүүрсэн байх ажээ.Урт өдрийн дараа тэрээр өөртөө цаг гаргахыг хүссэн юм.Гэхдээ Ёнминийг усанд орсоны дараа хонх дуугарсаар тийм ч удсангүй.

Ёнми уснаас гаран биеэ арчиад орны хажууд тависан хувцасаа өмслөө.Дараа нь хурдхан шиг доошоо буун хаалгаа онгойлговол Чанёол үнэхээр ууртай зогсож байх нь тэр."Убба,энд юу хийж байгаа юм?" Ёнми түүнээс асуув.

"У Сэүн хаана байна?" Чанёол орилох нь тэр."Юу?" Ёнми дахин асуулаа.

"Хараал идсэн У Сэүн хаана байна?" Чанёол дахин орилон,Ёнминийг айлгаж орхилоо.

"Б.би мэдэхгүй ээ" Ёнми ээрэх ажээ.

"Бурхан минь,тэр энд алга" Чанёол хэлэн,дүүгийнхээ гарнаас татан буйдан дээр суулгаад "Ёнми,би Сэүн чамд юу хийсэнийг сонссон" бага зэрэг тайван хоолойгоор ярина.

"Хэнээс?" Ёнми ийнхүү асууж байхдаа Дара,Тэхён,Санхён,Жэвон болоод бусдыгаа Чанёол хэлсэн болов уу хэмээн бодож байлаа.

"Кёнсүүгээс.Тэр надад чамд болсон бүх зүйлийг хэлсэн.Гүнж минь,яагаад надад хэлээгүй юм?"

"Т.та Сэүнд ямар нэгэн зүйл хийчих болохоор л б.би айсан юм"

"Тэр чамайг хуурч байхад,Каи Сэүн хоёр чамайг хүчиндэж байхад,Сэүн өөрийнхөө хүүхдийг алахад чи яагаад төрсөн ахдаа хэлээгүй юм?"

"Убба,уучлаарай" Ёнми зөвхөн уучлаарай хэмээн хэлж чадах байлаа."Уучлалт гуйх хэрэггүй ээ,эргээд гэртээ ир.Сэүн та хоёр удахгүй сална" Чанёол хэлсэн ч Ёнми,Сэүнийг орхиход бэлэн биш байлаа.

"Ёнминаа,эд зүйлсээ ав.Би дараа бусад зүйлсийг чинь авахаар өөр хүнтэй ирэх болоод одоо явъя.

"Убба би-"

"Одоо ч түүнд хайртай гэсэн новшийн үгээ битгий хэлээрэй.Одоо явж,цүнхээ ав" Чанёол ширүүхэн хэлэх ажээ.

Ёнминийг буйдангаас босох гэхэд Сэүн орж ирэх нь тэр.Тэрээр яг Ёнминийг я"нхан гэж дуудах гэж байгаад Чанёолыг харан зогслоо."Сайн уу хонгор минь? би гэртээ ирлээ.Сайн Чанёол хён,удаан уулзсангүй шүү" хэмээн Сэүн хуурамч инээмсэглэл тодруулан хэлэх нь тэр.

Чанёол босон,түүний зүг очин цохин авлаа."Аув ямар новш нь вэ" Сэүн хараах аж.Чанёол зогсолтгүй түүнийг газар унах хүртэл үргэжлүүлэн цохино.

"Хён,би юу хийсэн гэж?" Сэүн Чанёолыг зөрүүлэн цохилгүй,асуулаа."Чи юу хийсэн юм? чи миний дүүг өвтгөсөн" Чанёол ориллоо.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now